Нийслэлийн хэмжээнд амбулаторийн үзлэгийн 3.8 хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байна

2018 оны 11 сарын 27

Arslan.mn

Нийслэлийн эрүүл мэндийн газраас долоо хоногийн пүрэв, ням гарагт дүүргүүдээс өвчлөлийн статистикийн мэдээллийг хүлээн авч, 14 хоног тутамд эмнэлгүүдээр явж бодит байдалтай танилцаж байна. 

Долоо хоногийн даваа гарагт нийслэлийн хэмжээнд мэдээлэл авдаг. Энэ сарын 19-ний мэдээгээр нийт 87510 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчний 3367 тохиолдол буюу амбулаторийн үзлэгийн 3.8 хувийг эзэлж байна.

Энэ нь өмнөх долоо хоногийн түвшнээс 0.1 хувиар өссөн, өмнөх оны мөн үеийнхээс 0.6 хувиар бга байна. Нийт өвчлөгчдийн 43 хувийг 0-1 насныхан, 27.1 хувийг 2-4 нас, 13.6 хувийг 5-6 насныхан эзэлж байна гэж НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн албаны дарга, Ерөнхий мэргэжлийн тусламж үйлчилгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Д.Ганцэцэг мэдээлэв. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597593
0 эможи

keyboard_arrow_up