Тэмбүүтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн тоо Ази Номхон далайн орнуудынхаас 5 дахин өндөр байна

2018 оны 11 сарын 23

ХӨСҮТ болон “Залуус эрүүл мэндийн төв”-өөс “ХДХВ/ДОХ-ын дэлхийн болон монголын өнөөгийн байдал”-ын талаар мэдээлэл өглөө.

Дэлхий дахинд жилд 357 сая хүн шээс, бэлгийн замын хламид, заг хүйтэн, тэмбүү, трихомониадаар өвчилдөг байна.

  • Хламидаар 131 сая хүн,
  • Заг хүйтнээр 78 сая,
  • Тэмбүүгээр 6 сая,
  • Трихомониадаар 142 сая хүн тус тус өвчилжээ.

Тэгвэл манай улсад 15-49 насны жирэмсэн эмэгтэйчүүдийн дунд тэмбүүгийн тархалт Ази Номхон далайн баруун эргийн бүсийн орнуудынхаас 5 дахин өндөр байна. Төрөлхийн тэмбүүгийн тохиолдол 2015 онд 52 байснаас 19 нярай энджээ.

  • 2016 онд энэ тохиолдол 42 байснаас 15 нярай,
  • 2017 онд 59 бүртгэгдсэнээс 13 нярай тус тус эндсэн байна.

2017 оны байдлаар манай улсад нийт 584 хүн ХДХВ-ийн халдвартай байх магадлалтай юм байна. Тэдний 38 хувийг л илрүүлжээ. Өнгөрсөн онд ХДХВ, ДОХ-ын бүртгэсэн тохиолдлын 44 хувь нь ДОХ-ын үе шатандаа буюу өвчний хожуу үедээ оношлуулжээ. Өнгөрсөн аравдугаар сард ХДХВ/ДОХ-ын хамгийн сүүлчийн буюу 266 дахь тохиолдлыг бүртгэсэн юм.                       

Гэхдээ бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах алхмуудыг хийж байгаа тул дараах үр дүнд хүрчээ:  

Нийт хүн амын дунд ХДХВ-ийн вирусын тархалтыг бага түвшинд тогтоон барих Мянганы хөгжлийн зургаадугаар зорилт бүрэн биелжээ. Цус цусан бүтээгдэхүүн, эмнэлгийн багаж хэрэгслээр ХДХВ-ийн халдвар тохиолдол байхгүй. Мөн эхээс хүүхэд дамжсан удаагүй байна. Мөн 12 мянган хүнийг ХДХВ-ийн халдвар авахаас сэргийлж чаджээ.

Бэлгийн замаар дамжих халдварыг төгс эмчлүүлэхгүй бол үргүйдэл, умайн гадуурх жирэмслэлтэд хүргэх аюултай. Бэлгийн замаар дaмжих халдвартай хүнтэй  хамгаалалтгүй бэлгийн хавьталд орсноор халдвар авдаг байна. Иймд бэлгийн замаар дамжих халдвараар хэн ч өвдөж болно.

Эх сурвалж: GOGO.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
597506
1 эможи

keyboard_arrow_up