Цэцэрлэгүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгт 1400 гаруй бяцхан үрс хамрагдлаа

2018 оны 11 сарын 21

 

Сэлэнгэ Аймгийн Засаг даргын 2016 – 2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу “ЭРҮҮЛ ХҮҮХЭД – СЭЛЭНГИЙН ИРЭЭДҮЙ” уриан дор хүүхдийн эрүүл мэндийн үзлэгийн 4 багаар 16 эмч, мэргэжилтнүүд 2018 оны 11-р сарын 12-наас 20-ны өдрүүдэд Сүхбаатар сумын нийт цэцэрлэгүүдэд ажиллалаа. 

Тус урьдчилан сэргийлэх үзлэгт:
1.Хүүхдийг эрүүл мэндийн ерөнхий үзлэг болон амны хөндий, чих, хамар хоолойн эмчийн үзлэг оношилгоо, бие бялдрын өсөлт, хөгжилтийн түвшинг тогтоох,
2. Хөвгүүдийн үзлэг
3. Цагаан хорхойн шинжилгээ
4. Эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, сурталчилгаа 
5. Мэдээллийн сан үүсгэх зэрэг ажлуудыг зохион байгуулж аав, ээжийнхээ нар нь болсон 1400 гаруй бяцхан үрсийг хамруулсан. Өвчтэй илэрсэн хүүхдийг нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх зөвлөгөө мэдээлэл өгч ажилласан ба цаашид эргэх холбоотой ажиллах болно.

Гангар шаазан хагартал инээх бяцхан зүрх бүхний төлөө, тэдний эрүүл ирээдүйн төлөө бид үргэлж хамтдаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597382
0 эможи

keyboard_arrow_up