“Чихрийн шижингийн диспансерын хяналт” чанарын өдөрлөг болжээ

2018 оны 11 сарын 18

Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс хамтран “Чихрийн шижингийн диспансерын хяналт” чанарын өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус үйл ажиллагаанд НЭМГ-ын харьяа дүүргийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төвийн чанарын албаны дарга, менежер, амбулаторийн эрхлэгч, дотоод шүүрлийн булчирхайн кабинетийн эмч, сувилагч нарын төлөөлөл бүхий нийт 32 хүн оролцжээ.

Өдөрлөгийн хүрээнд “Диспансерын хяналтын үйл ажиллагаанд хяналт, үнэлгээ хийх”, “Чихрийн шижинтэй өвчтөнд эмчилгээний дасгал хийхэд баримтлах зарчим” илтгэл, Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвөөс “Чихрийн шижингийн кабинетийн эрт илрүүлгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал, зохион байгуулж буй ажлын үр дүнгийн танилцуулга” хийсэн байна. 
Оролцогсод чихрийн шижингийн диспансерын хяналтын үйл ажиллагаа, үйлчлүүлэгчид зөвлөгөө өгөх ур чадварыг хяналтын хуудсаар үнэлэх арга барилд суралцах дадлага хийж, дүүргийн Чихрийн шижингийн төвийн хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, сайн туршлагыг газар дээр нь үзэж танилцсан юм.

Ингэснээр тус өдөрлөг нь чихрийн шижинтэй өвчтөний хяналтад динамик ажиглалт, диспансерийн хяналтын үр дүнг тооцох талаар эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг чадварыг дээшлүүлсэн чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо гэж НЭМГ-аас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597267
0 эможи

keyboard_arrow_up