ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ “ЭГЭМ ДАЛНЫ ХОЛБООСНЫ УРАГДАЛ, ГЭМТЛИЙГ ЗАНГУУТ ТҮГЖЭЭ АШИГЛАН СЭРГЭЭХ” МЭС ЗАСЛЫН АРГЫГ НЭВТРҮҮЛЛЭЭ

2018 оны 11 сарын 12

 Эрүүл мэндийн технологийн хөгжил нь эмнэлгийн шатлал бүрд тохирсон эрүүл мэндийг дэмжих, хамгаалах, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх болон эрүүл мэндийн мэдээллийн өртөг зардал хямд, хүртээмжтэй хүн амын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулан дэлхийн жишигт ойртуулах боломж бололцоог бидэнд олгож байна.

    Орчин үеийн дэвшилтэт технологийг ашиглан манай ГССҮТөвийн эмч нар баг бүрэлдэхүүнээрээ “ЭГЭМ ДАЛНЫ ХОЛБООСНЫ УРАГДАЛ, ГЭМТЛИЙН ЗАНГУУТ ТҮГЖЭЭГ АШИГЛАН СЭРГЭЭХ” мэс заслын аргыг шинээр нэвтрүүллээ.

Хагалгаа хийсэн баг бүрэлдэхүүн:

-Гар сарвуу бичил мэс заслын тасаг, ахлах зэргийн эмч Л.Нанжид

-Эрчимт эмчилгээ, мэдээгүүжүүлгийн тасаг, тэргүүлэх зэргийн эмч Ж.Түмэнөлзий

-Яс Үений Гэмтлийн 2-р тасгийн их эмч С.Батсүх

-Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч Б.Жавзандулам

-Мэс заслын нэгдсэн тасаг, төлөвлөгөөт хагалгааны сувилагч М.Амгаланпүрэв

-Мэдээгүүжүүлгийн тасгийн сувилагч П.Хулан

    Бид энэхүү гэмтлийн мэс засал эмчилгээг уламжлалт ил аргаар дэгээ хэлбэрийн ялтасаар эгэм далны холбоосыг сэргээж байсан. Мэс заслын дараа  мөрний өвдөлт, мөрний хөдөлгөөний хязгаарлалт, дэгээ ялтас мултрах, шархны үрэвсэл зэрэг санал гомдол бүртгэгдсээр байдаг.

    Харин нэг удаагийн зангуут түгжээ товчтой материалыг  ашиглан эгэм далны холбоосыг хагас ил аргаар сэргээх мэс засал нь эмчилгээний өндөр үр дүнтэй байдаг. Үүнд:

  • Мэс заслын дараах өвдөлт бага
  • Үений хөдөлгөөний үйл ажиллагаа эрт сэргэнэ
  • Зөөлөн эдэд хөнөөл багатай
  • Мэс заслын дараах сорви бага үүсдэг
  • Үйлчлүүлэгчийн эмчилгээний дараа сэтгэл ханамж өндөр
  • Мэс засал эмчилгээний дараа хүндрэл бага
  • Мэс заслын шарх анхдагчаар 7-10 хоногт бүрэн эдгэрнэ
  • Үйлчлүүлэгчийн хөдөлмөрийн чадвар эрт сэргэж байна.
  • Ор хоног (2-4) болж буурсан                                                                                                                                                    

Үзлэгийн цаг авах

Эмч хайх

Тасаг

 

Амбулаторийн тасаг

 

Гавал тархины гэмтлийн тасаг

 

Гар сарвуу бичил мэс заслын тасаг

 

Дүрс оношлогооны тасаг

 

Лабораторийн тасаг

 

Мэдээгүйжүүлгийн тасаг

 

Мэс заслын нэгдсэн тасаг

 

Нийгмийн эрүүл мэндийн алба

 

Статистик, Мэдээлэл, Тандалт судалгааны алба 

 

Сувилахуйн алба

 

Сэргээн засах эмчилгээ тасаг

 

Түлэнхий нөхөн сэргээх мэс заслын тасаг

 

Хүзүү, нуруу нугасны гэмтэл согогийн тасаг

 

Хүлээн авах яаралтай тусламжийн тасаг

 

Хүүхдийн гэмтэл, согогийн тасаг-1

 

Хүүхдийн гэмтэл, согогийн тасаг-2

 

Цус сэлбэлтийн алба

 

Цээж, хэвлийн мэс заслын тасаг

 

Эм зүйн алба

 

Эрчимт эмчилгээний тасаг

 

Яс, үений гэмтлийн тасаг-1

 

Яс, үений гэмтлийн тасаг-2

 

Яс, үений гэмтлийн тасаг-3 

Түгээмэл асуулт хариултСтатистик мэдээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597171
0 эможи

keyboard_arrow_up