ГССҮТөвийн захиргаанаас эмч, эмнэлгийн ажилчдадаа сургалт зохион байгууллаа.
2018 оны 10 сарын 19
Амьдралын зөв хэвшил, зөв дадал зуршилтай байх нь сэтгэл санаа тайван, бие махбодь зовиургүй, аз жаргалтай амьдрах үндэс юм. Харин өнөөгийн нийгэмд ажлын онцлог, ачаалал зэргээс хамаараад амьдралын буруу дадалд орох, өвчин эмгэг тусах, стрессдэх, сэтгэл санааны гүн хямралд өртөх зэрэг тохиолдлууд олон байна. Тэгвэл энэ бүхнээс сэргийлж ГССҮТөвийн захиргаанаас эмч, эмнэлгийн ажилчдадаа дараах сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.
Үүнд:
- ГССҮТөвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан дэд захирал, клиникийн профессор О.Хишигсүрэн “ӨГЛӨӨНИЙ ЦАЙНЫ АЧ ХОЛБОГДОЛ”
- ГГСҮТ-ийн Сэргээн засах эмчилгээний тасагийн хөдөлгөөн засалч Л.Оюунбат “АЖЛЫН БАЙРАН ДАХЬ ДАСГАЛ ХӨДӨЛГӨӨН”
- ГГСҮТ-ийн сэтгэл зүйч А.Пүрэвцэрэн “ХӨГЖИМ, СТРЕСС МЕНЕЖМЕНТ” гэсэн сэдвээр хичээл орлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
597166
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс