Өнөөдөр Чихрийн шижинтэй тэмцэх өдөр

2018 оны 11 сарын 14

Өнөөдөр Чихрийн шижинтэй тэмцэх өдөр

Олон улсын чихрийн шижингийн холбооноос 2018-2019 онд Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг “Чихрийн шижин ба гэр бүл” сэдвийн дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

2017 оны байдлаар дэлхийн хэмжээнд 125 сая хүн чихрийн шижингээр өвдөөд байна.Үүний 80 хувь нь чихрийн шижингийн хэв шинж 2 буюу урьдчилан сэргийлэх боломжтой хэлбэр юм. Өвчтөн тогтмол дасгал хөдөлгөөн хийх, эрүүл зохистой хооллох, амьдралын зөв хэв маягийг дадал болгоход гэр бүлийн гишүүдийн үүрэг, дэмжлэг хамгаас чухал.

Чихрийн шижинтэй 2 хүн тутмын 1 нь оношлогдоогүй байдаг. Эрт оношлох нь түүний хүндрэлээс сэргийлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд амьдралын чанар, эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.Өвчнийг үр дүнтэй эмчилж, хүндрэлээс урьдчилан сэргийлэхийн тулд эм, инсулин таслахгүй тогтмол хэрэглэх, мэргэжлийн эмчийн хяналтанд орж шинжилгээ оношилгоог цаг тухайд нь хийлгэж байх шаардлагатай аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597108
0 эможи

keyboard_arrow_up