“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлнэ

2018 оны 10 сарын 31

Холбоотой Зураг

“Дархлаажуулалтын цахим бүртгэл”-ийг улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын хүрээнд энэ сарын 29-31-ний өдрүүдэд ЭМЯ, ХӨСҮТ-өөс хамтран сургалт зохион байгуулж байна.

Энэхүү сургалтад НЭМГ болон нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвийн дархлаажуулалт хариуцсан мэргэжилтэн, Амаржих газрын вакцинатор, Өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, вакцинатор нарыг хамруулж байгаа юм.

Улсын хэмжээнд хувь хүнд суурилсан дархлаажуулалтын цахим бүртгэлийг нэвтрүүлснээр хөдөлгөөнт хүн ам, вакцинаас хоцорч байгаа хүүхдийг эрт илрүүлэх, нотолгоонд  суурилсан хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх зэрэг олон талын үр дүнд хүрэх юм.

Сургалтын хүрээнд ДЭМБ-ийн дэмжлэгтэйгээр Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн Өргөө амаржих газарт суурин компьютерийг хүлээлгэн өглөө.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596743
0 эможи

keyboard_arrow_up