ХӨСҮТ-д улирлын томуугийн эсрэг ВАКЦИН хийж эхэлжээ
ХӨСҮТ-д Солонгос улсад үйлдвэрлэсэн вакциныг хийж буй бөгөөд нэг хүн тун нь 15 мянган төгрөгийн үнэтэй.
Зургаан сараас гурав хүртлэх насны хүүхдэд 0,25 мл-ээр тарих бөгөөд сарын дараа давтан үнэ төлбөргүй хийнэ. Харин гурваас дээш насныханд 0,5 мл-ээр нэг удаа хийнэ гэдгийг ХӨСҮТ-өөс мэдээлж байна. Вакциныг ажлын өдрүүдэд 8:30-14:30 цагийн хооронд хийх юм.
Томуугийн вакцин хийлгэснээс хойш 21 хоногийн дараа дархлаа тогтох бөгөөд вакцины халдвараас хамгаалах хугацаа нь нэг жил. Жил бүр улирлын томуугийн эсрэг вакцины найрлагыг 2-3 дугаар сард Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүс нутаг бүрд томуугийн вирүсийн ямар найрлагатай вакцин хэрэглэх зөвлөмжийг гаргадаг бөгөөд зөвлөмжийн дагуу вакцины компаниуд үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл жил бүрийн найрлага нь өөр байдаг аж.
Эх сурвалж: GOGO.MN
|