ХӨСҮТ: Томуугийн цар тахлын бэлэн байдлын талаар дасгал сургуулилт эхэллээ

2018 оны 10 сарын 30

Arslan.mn

Томуугийн цар тахал нь урьдчилан таамаглах боломжгүй, дэлхий дахинд эрүүл мэндийн болон эдийн засгийн ноцтой үр дагавар үүсгэдэг. 2009 онд томуугийн А хүрээний (Н1 N1) вирүсийн шалтгаант 21 дүгээр үууны анхны цар тахал гарч, дундажаар 1,8 сая хүн халдварт өртөж, 400 мянга гаруй хүн нас барсан.
Энэ цар тахлын дараа “Олон улсын эрүүл мэндийн дүрэм 2005” хэрэгжилтийг үнэлэх хороо нь дэлхий нийттомуугийн цар тахал, түүнтэй зэрэгцэхүйц нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдалд хангалттай бэлтгэгдээгүй байна гэж дүгнэсэн юм. Томуугийн цар тахлыг хохирол багатай даван туулах, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ, нөхөн сэргээх үйл ажиллагааг цогцоор нь авч хэрэгжүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байна.

Томуугийн цар тахлын дэгдэлтийн үед мэдээллийг шуурхай дамжуулах, эрсдэлийн зэргийг үнэлэх хамтарсан хариу арга хэмжээг цаг алдалгүй авах, салбар хоорондын байгууллагуудын мэргэжилтнүүдийг чадахижуулах зорилгоор томуугийн цар тахлыг хязгаарлах, шуурхай хариу арга хэмжээ авах “Пан стоп” ширээний дасгал сургуулилт Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны Шуурхай удирдлагын нэгжид өнөөдөр эхэллээ.
ЭМЯ, ХӨСҮТ-өөс ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй хамтран зохион байгуулж байгаа энэ ширээний дасгал сургуулилтын нээлтэд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Сергей Диордица болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Дасгал сургуулилтад ЭМЯ-ны Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Олон нийттэй харилцах, шуурхай удирдлагын мэргэжилтнүүд, ХӨСҮТ-ийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Шуурхай удирдлагын нэгжийн эмч мэргэжилтнүүд, ОБЕГ-ын Гамшгийн удирдлагын газрын болон Гамшгийн шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийн албан хаагчид, Зооноз судлалын Үндэсний төвийн Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд, Дорнод, Завхан аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо эмчилгээний төв, Онцгой байдлын алба, Мэргэжлийн хяналтын албаны холбогдох мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Дасгал сургуулилтад оролцогчдод ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсээс Томуугийн цар тахлын үе шат бүрээр өвчлөлийн тохиолдлын талаар мэдээлэл өгөхөд, мэдээллийн дагуу манай Гамшгаас хамгаалах улсын албаны гишүүд багаар ажиллан цагийн байдлыг үнэлэн хариу арга хэмжээг хэрхэн авах талаар ажиллаж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596683
0 эможи

Oyutan
2018-10-30 17:49
Ene Sarangerel avgain baij baigaag chamaas daa said last yum baih daa Usan bodlogogyi uls ve iim yumaar said hiil gedeg teneg uls tur
keyboard_arrow_up