ФОТО: Бэтэг өвчнөөр 1-15 насны хүүхдүүд өвчлөх нь их байна

2018 оны 10 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон ДЭМБ хамтран зохион байгуулж буй “Бэтэг, галзуу өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах” салбар хоорондын хамтран ажилладаг байгууллагын уулзалт, зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын “Б” танхимд 2018 оны 10 сарын 29-30-ны өдрүүдэд болж байна.

Arslan.mn

Үйл ажиллагааны нээлтэд Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Т.Энхзаяа, Эрүүл мэндийн яамны Олон нийттэй харилцах тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ДЭМБ-ын суурин төлөөлөгч С.Диордица, ДЭМБ-ын Төвийн Бэтэг болон зоонозын өвчний хяналт, тандалтын асуудал хариуцсан багийн ахлагч Бернадет Абела-Риддер, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн төвийн Бэтэг болон анзаарагддаггүй өвчнүүдийн хяналт, тандалтын асуудал хариуцсан мэргэжилтэн Аяа Яжима нар оролцлоо.

ДЭМБ-ын бүсийн төв болон азийн улс орнуудын гаргасан жагсаалтаар 20 төрлийн  анзаарагддаггүй халдварт өвчний талаархи бодлого чиглэлийг тодорхойлж, баримтлан ажиллаж, 2030 он гэхэд тархалтыг зогсоож, устгах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Эдгээр бодлого, чиглэлийг хэрэгжүүлэхэд ганц эрүүл мэндийн салбар бус бүх салбаруудын оролцоотойгоор нэгдэж, нэг төлөвлөгөөтэй хамтран ажиллах нь хамгийн оновчтой арга бөгөөд Монгол улс мөн энэхүү үйл ажиллагаанд 2017 онд нэгдэн орсон.

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр зоонозын халдварт өвчний асуудал хариуцсан төв байгууллага салбар хоорондын болон дундын байгууллагуудын түвшинд Монгол дахь бэтэг, галзуу өвчний өнөөгийн байдал, тэдгээрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд тулгамдаж буй асуудлууд, дэлхий дахинд хэрэгжүүлж буй арга хэмжээ, туршлагыг манай орны нөхцөлд хэрэгжүүлэх бодлогын чиглэл, хөтөлбөрийг хэлэлцэж шийдвэрлэнэ.

"Бэтэг өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний хөтөлбөр боловсруулах" уулзалт зөвлөгөөн ЭМЯ-ны хурлын Б танхимд болж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596611
0 эможи

keyboard_arrow_up