Тав хүртэлх насны ХҮҮХДИЙН ЭНДЭГДЭЛ 10%-иар өсчээ
Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан 2018 оны эхний хагас жилийн Монгол Улсын эрүүл мэндийн үзүүлэлтээс та бүхэндээ танилцуулъя.
Улсын хэмжээнд энэ оны хагас жилийн байдлаар 38,055 эх амаржиж, 38,310 хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад амаржсан эх 0.7 хувиар, амьд төрсөн хүүхэд 0.8 хувиар тус тус өссөн байна.
Энэ оны эхний хагаст 1,000 хүнд ногдох төрөлт 11.9, нас баралт 2.7, хүн амын цэвэр өсөлт 9.2 байсан нь өмнөх оны мөн үеэс 1,000 ногдох төрөлт 0.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр өсчээ.
Харин өнгөрсөн сарын байдлаар нийт 6,481 амаржиж, 6,525 хүүхэд төрүүлсэн нь тавдугаар сарынхтай харьцуулахад 0.7 хувиар, амьд төрсөн хүүхэд 0.8 хувиар тус тус нэмэгдсэн байна.
Түүнчлэн улсын хэмжээнд нялхсын эндэгдэл хагас жилийн байдлаар 529 болж өмнөх оны мөн үеэс 0.2 хувиар, тав хүртэлж насны хүүхдийн эндэгдэл 649 болж өмнөх оноос 3.8 хувиар нэмэгдсэн бол нас баралтын хувьд 8,515 болж өмнөх оны мөн үеэс 9.9 хувиар мөн нэмэгдсэнүзүүлэлтэй байна.
Өнгөрсөн сард Нялхсын эндэгдэл 83 болж тавдугаар сараас 9.2 хувиар, тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 109 болж есөн хувиар нэмэгджээ.
Аливаа улс үндэстний хувьд эх, нялхсын эндэгдлийн хувь хамгийн чухал үзүүлэлтийн нэг байдаг. Энэ үзүүлэлт хөгжиж буй оронд байнга буурч байх ёстой билээ.
Харин халдварт өвчнөөр өвчлөгчид 21,827 болж өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16.3 хувиар буурчээ.
Үүнд:
- гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 55.8 хувиар,
- салхин цэцгээр өвчлөгчид 33.7 хувиар,
- вирустхепатитаар өвчлөгчид 14.6 хувиар,
- сүрьеэгээр өвчлөгчид 7.5 хувиар буурсан нь голлон нөлөөлсөн байна.
Гэвч цусан суулгаар өвчлөгчид 6.2 хувиар, мөөгөнцөр өвчнөөр авчлөгчид 5.6 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 3.6 хувиар тус тус өсч, өнгөрсөн сард Улаанбаатар хотод ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрснээр Улсын хэмжээнд ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 262 болсон аж.