Томуу, томуу төст өвчин дэгдэхэд насанд хүрэгчдийн 486 орыг хүүхдийн ор болгоно

2018 оны 10 сарын 25

СЭТГҮҮЛЧ мэргэжлээ ЭМЧЭЭР сольж үзсэн минь Arslan.mn

Нийслэлийн эмнэлгүүдийн хүүхдийн тасаг 877 ортой. Энэ ор томуу томуу төст өвчний дэгдэлтийн үед хаанаа ч хүрдэггүй.

Иймээс энэ жил насанд хүрэгчдийн тасгийн 486 орыг хүүхдийн оронд шилжүүлэхээр болж, нэмэлтээр 354 нөөц ор бэлтгэлээ.

Өнгөрсөн онд 758 ор нэмэлтээр гаргаж эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, өвчтэй хүүхдүүдээ коридоррт хэвтүүлээгүй гэж Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн мэдээлэв.

Мөн тэрээр өвчтэй хүүхдийг эмнэлэгт хэвтүүлэлгүй буцаадаг гэсэн зарим эцэг эхийн гомдлын талаар “Эмч хүүхдийг үзээд биеийн байдлыг нь үнэлж, хөнгөн, гэрээр эмчилж болохоор бол заавар, зөвлөгөө өгч, гэрийн дэглэмд эмчлүүлдэг.

Хөнгөн өвдсөн хүүхэд халдвартай хүүхдүүдтэй хамт байж, халдвар авах эрсдэл өндөр байдаг. ЭМЯ-наас бүх боломж нөөцөөрөө тогтмол шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна” гэв.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596500
0 эможи

keyboard_arrow_up