ГССҮТ Япон улсын мэс заслын шинэ технологи, арга барилыг НЭВТРҮҮЛНЭ

2018 оны 10 сарын 24

Arslan.mn

Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв, Японы AOIKAI медикал корпораци хоорондын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн ерөнхий захирал Т.Мөнхсайхан, Японы Aoikai медикал корпорацийн дэд захирал TARO SHINTANI, Iwaki Meaisei их сургуулийн гадаад харилцааны албаны дарга YUUKI TADATOSHI нар болон бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Хамтын ажиллагааны хүрээнд харилцан сургалт зохион байгуулах, үзлэг оношлогоо хийх, туршлага солилцох,  Япон улсын мэс заслын сүүлийн үеийн шинэ технологи, арга барилыг Монгол улсад нэвтрүүлэх, ГССҮТөвд хийгдэх боломжгүй байгаа мэс ажилбар болон бусад тусламж үйлчилгээг Япон улсад очиж хийлгэх боломжтой болж байгаагаараа онцлогтой аж.

Arslan.mn
"Aoikai медикал" корпораци нь 34 эмнэлэг, 76 сувилал, асрах газар, 6 коллеж 1 их сургууль нийт 124 байгууллага, 13000 ажилчидтай эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг томоохон корпораци юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596418
0 эможи

keyboard_arrow_up