Тархины харвалт түүнээс шалтгаалсан нас баралтаар Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна

2018 оны 10 сарын 24

Arslan.mn"Тархины харвалт түүний нас баралтаар Монгол Улс дэлхийд дээгүүр байр эзэлж байна. Тэгэхээр бид юу хийх ёстой вэ" сэдвээр Монголын мэдрэл судлалын нийгэмлэг, УНТЭ, ШУГТЭ, ЭМЯ хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

Анагаах ухааны доктор, клиникийн профессор, зөвлөх эмч, Монголын харвалт судлалын нийгэмлэгийн тэргүүн Р.Амарбаясгалан "Жил бүрийн аравдугаар сарын 29-нд дэлхий нийтээрээ харвалт өвчинтэй тэмцэх өдөр тохиодог. Монгол Улс тархины харвалтаар бараг л тэргүүлж байна. ДЭМБ-аас бидэнд байнга арга хэмжээ авахыг сануулж байдаг. 

Бид жил бүр хэвлэлийн хурал хийж бодлого боловсруулж буй хүмүүс болон иргэдэд сануулга өгч, арга хэмжээнүүдийг авдаг ч харвалтын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. 

ДЭМБ-ын мэдээллээр 6 секунд тутамд нэг хүн харвалтаар нас барж байна гэсэн тоо баримт байдаг. Харвалт нь халдварт бус өвчний дотор нас баралтаараа хамгийн өндөр үзүүлэлттэй байна. 

Яагаад харвалт их байна гэхээр манай улсад харвалтад хүргэх эрсдэлт хүчин зүйл их байгаатай холбоотой. Мөн хоолны зохисгүй хэрэглээ, амьдралын буруу хэв зуршил, архи ууж, тамхи татдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байгаа нь харвалтад хүргэх гол шалтгаанууд юм" гэв. 

Энэ жилийн харвалтын эсрэг өдрийг "Харвалтад өртсөн байсан ч өндийж босож чадна" гэсэн уриан дор тэмдэглэж байгаа аж. 

Цусны даралтаа бууруулж, биеийн жингээ барьж, чихрийн шижин өвчингөөр өвдөхгүй бол таны харвах магадлал эрч буурахыг мэргэжилтнүүд онцолж байна. 

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
596417
0 эможи

keyboard_arrow_up