Эрүүл мэндийн салбарын удирдлага болон ҮЭ-ийн сонгуультнуудын хамтарсан хэлэлцүүлэг амжилттай боллоо

2018 оны 10 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын ажилтны “Нийгмийн баталгаа ба эрх зүйн шинэчлэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлгийг ЭМЯ, МЭМАҮЭХ хамтран өнөөдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 03-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уулзалт  хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Содномжамц, Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, МЭМАҮЭ-ийн холбооны дарга Б.Мягмар,  ТЗУГ-ын Хуулийн хэлтсийн дарга М.Ганзориг  болон Улаанбаатар хот, 21 аймгийн бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлага, ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнууд, МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн зарим гишүүд, аймгуудын ҮЭ-ийн холбоодын удирдлагууд  зэрэг нийт 130 гаруй хүн оролцлоо. 

Arslan.mn

Монголын Эрүүл мэндийн ажилтны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар:

Arslan.mnӨнгөрсөн оны гуравдугаар сард ажлын байранд суурилсан цалингийн тогтолцоог нэвтрүүлэх сэдэвт хэлэлцүүлэг хийж байсан. Тэр хэлэлцүүлэгийн үр дүнд сувилагч нарынхаа цалинг 20-30 хувь нэмсэн. Өнгөрсөн онд бид сувилагч робот биш, сувилагч улаан номонд орлоо, хүнд үйлчлэх сувилагч олдохгүй байна гэх мэтээр олон нийт , Засгийн газарт ойлгуулж тэмцсэн. Цаашлаад сувилагчаас гадна эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн лаборант, эх баригч бусад ажилтнуудынхаа цалинг нэмэгдүүлэх асуудлаар ЭМЯ, ХНХЯ-тай хамтарч ажиллах болно. Түүнчлэн эрүүл мэндийн салбарт цалингаас гадна нийгмийн хамгааллын тулгамдсан асуудлууд олон байна. Тухайлбал нийт ажилчдын 60 гаруй хувь нь орон сууцанд хамрагдах хүсэлтэй байгаа боловч урьдчилгаа төлбөр байхгүй. Тиймээс хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцанд хамруулах, ажлын байран дээрээ хооллох, алжаал тайлах, хөдөлмөр хамгааллын тусгай хувцас хамгаалах хэрэгслээр хангагдах гээд олон асуудлууд дээр бид хамтарч ажиллах ёстой. Энэхүү хэлэлцүүлгээр тодорхой үр дүн гарна гэдэгт найдаж байна." хэмээлээ. Arslan.mn

Мөн тэрээр "Эрүүл мэндийн салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн баталгаа, түүнтэй холбогдсон хууль ёсны эрх ашгийг хамгаалах бодлого зорилтын хүрээнд салбарын шат шатны удирдах албан тушаалтан болон ҮЭ-ийн сонгуультнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэн хөгжүүлж, эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны хамт(тариф)-ын хэлэлцээрийг хэрэгжилтийг хангахад оршино. “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж шударга үнэлэмжийн төлөөх” хөдөлгөөнийг маань дэмжиж МҮЭХ-ны ерөнхий зөвлөлийн зарим гишүүд, аймгийн ҮЭ-ийн холбоодын дарга нар оролцож байна." гэсэн юм. ЭМЯ, МЭМҮЭХ-оос энэ оны  дөрөвдүгээр улиралд хэлэлцээрийн хэрэгжилтээ бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн тулд тодорхой асуудлуудыг шийдвэрлэх эрх зүй, хэрэгцээ шаардлага ямар байгаа талаар  хамтын ажлаа төлөвлөх ажээ. 

Arslan.mn

МЭМАҮЭХ-ноос “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж , шударга үнэлэмжийг  тогтоохын  төлөө” хамтдаа тэмцэж 2017-2018 онд хэрэгжүүлэх хамтын хэлэлцээртээ нэмэлт өөрчлөлтийг оруулсан. Өнөөдөр энэ хүрээнд хийсэн ажил тухайлбал “2019 онд цалин хөлсийг хэрхэн нэмэгдүүлэх талаарх бодлого”, “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих” сарын ажлын хүрээнд хийсэн ажлаа хэлэлцэн улмаар цаашид практик, амьдралаас салбарын ажилтнуудын дунд шийдвэрээ хүлээж буй ажлыг хэрхэн шийдвэрлэх талаар ярилцаж байна. 

Мөн “Эмнэлгийн мэргэжилтнүүдийн эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн үзэл баримтлалтай танилцаж, хэлэлцүүлж улмаар талууд хамтран саналаа уг үзэл санаанд тусгахаар ажиллаж байгаа юм байна.   

Ийнхүү  Эрүүл мэндийн салбарынхан өнгөрсөн хугацааны хамтын ажилдаа үнэлэлт дүгнэлт өгч, цаашид хийх ажлаа хамтран төлөвлөв. Энэ үеэр салбарын хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд гаргасан  тушаал, шийдвэрийг үр дүнтэй хэрэгжүүлсэн  байгууллага, хувь хүмүүсийг шагнасан юм. 

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595537
1 эможи

keyboard_arrow_up