ГССҮТ-ийн 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ

2018 оны 10 сарын 03

Arslan.mn

Эмнэлгийн тохижилт нь хэвтэн эмчлүүлэгч, үйлчлүүлэгчдийн сэтгэл зүйд эергээр нөлөөлж, халдварыг бууруулдаг. Тиймээс Гэмтэл согог судлалын үндэсний төв /ГССҮТ/ 2017, 2018 онд эмнэлгийнхээ 80-90 хувийг шинэчлэн тохижуулжээ. Харин  өчигдөр /2018.10.2/ гавал тархины гэмтлийн тасаг, сэргээн засах физик эмчилгээ лабораторийн тасгийн нээлт боллоо.

Ингэснээр тус төв нь улсын төсөв болон иргэд аж ахуй нэгжийн тусламж, дэмжлэгээр 12 тасгийнхаа наймыг бүрэн засварлаж, тохижуулаад байгаа юм. Үлдсэн дөрвөн тасаг буюу хүүхдийн гэмтэл согог-1, 2 болон сэхээн амьдруулах эрчимт эмчилгээ мөн түлэнхийн нөхөн сэргээх мэс заслын тасгийг тохижуулах, засварлахад шаардлагатай төсвийг ирэх оны төсөвт суулгана гэдгийг нээлтийн үеэр салбарын сайд онцоллоо.

ГССҮТ-ийн гавал тархины гэмтлийн тасаг мөн сэргээн засах фикик эмчилгээ лабораторийн тасгийг нийт 250 орчим сая төгрөгөөр засварлажээ. Цаашид ая тухтай тохилог орчинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд үндэсний төв болон ЭМЯ хамтарч олон ажил хийхээр төлөвлөсөн байна.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595512
0 эможи

keyboard_arrow_up