Дэд сайд Л.Бямбасүрэн олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байна
Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Шинэ Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 2ны өдрүүдэд зохион байгуулагдаж байгаа Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалтад оролцож байна.
Махатма Гандигийн нэрэмжит Олон улсын ариун цэвэр эрүүл ахуйн Дээд хэмжээний чуулга уулзалт Шинэ Дели хотноо 2018 оны 9 дүгээр сарын 29-ний Шинэ Дели хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 68 улс орны төлөөл 50 гаруй улсын Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна.
Чуулга уулзалтыг нээж БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд, Узбекистан Улсын Шадар сайд Сукроб Колмурадов, БНЭУ-ын Ундны ус ариун цэврийн сайд Ума Бхарти,Барилга хот байгуулалтын Төрийн сайд Хардееп Сингх Пури болон бусад өндөр түвшний хүмүүс үг хэлж, мэндчилгээ дэвшүүлэв.
БНЭУ-ын Ерөнхийлөгч Рам Натх Ковинд чуулга улзалтыг нээж хэлсэн үгэндээ Энэтхэг Улсад Свач Бхарат буюу "Цэвэрхэн Энэтхэг" олон нийтийг хамарсан аяныг 4 дэх жилдээ амжилттай хэрэгжүүлж, 2019 оны 10 дугаар сарын 2-ны өдөр тус улсад ил задгай бие засах байдлыг үгүй болгох зорилтыг тавин ажиллаж байгаа ба үндэсний хэмжээнд бүх нийтийг хамарсан энэхүү аяны хүрээнд 2014 онд 39 хувь байсан ариун цэврийн байгууламжийн хүртээмж энэ хугацаанд эрчимтэйгээр нэмэгдэж одоогоор 95 болсон амжилт нь дэлхий нийтэд тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд чухал түлхэц болно гэж үзэж байгаагаа илэрхийллээ.
Энэ удаагийн чуулга уулзалтын зорилго нь эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг эрчимжүүлэх,тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд тулгарч буй бэрхшээлтэй асуудлууд ололт амжилт санал санаачлагыг хэлэлцэж харилцан мэдлэг туршлага солилцох явдал юм.
Чуулга уулзалтын 3 дахь өдөр сайд нарын салбар хуралдаанууд зохион байгуулагдах ба улс орнууд өөрийн улсад ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг сайжруулахад тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замууд, ололт амжилт, шинэлэг дэвшилтэт санал санаачлагыг хэлэлцэх бөгөөд уг салбар хуралдаанд Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэн оролцож, үг хэлнэ. Чуулга уулзалт үргэлжилж байна.