ХӨСҮТ: “Сүрьеэгийн өнөөгийн байдал ба эмзүйчдийн оролцоо“ сургалт боллоо

2018 оны 10 сарын 01

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв сүрьеэ өвчний тархалтыг багасгах чиглэлээр Эрүүл мэндийн яам болон холбогдох бусад байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр энэ ажлын хүрээнд  21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл болсон 200 гаруй эм зүйч, эмийн санч нарт зориулсан “Сүрьеэгийн өнөөгийн байдал ба эмзүйчдийн оролцоо" сэдэвт сургалтыг Глобаль сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Сүрьеэ өвчнөөр өвчилсөн байж болзошгүй шинж тэмдэгтэй иргэд эмийн сангаас дур мэдэн эм авч хэрэглэх нь өвчнийг улам даамжруулж байна гэсэн судалгааны үр дүн гарсан тул сүрьеэ өвчнийг даамжруулахгүй байх, тархалтыг бууруулахад эм зүйч,  эмийн санч нарын нөлөө тодорхой хэмжээнд байгаа хэмээн албаныхан үзэж байна.

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт, судалгааны албаны дарга Д.ЭнхмандахЭмнэлэг, эмч, ажилтанууд дангаараа сүрьеэ өвчнийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллахад хүчин мөхстөж байна. Сүрьеэгээр өвчлөгсдийн тоог бууруулахад хамтын хүчээр хүн болгон, иргэд, ААН, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшил болон шийдвэр гаргагч нар харилцан ойлгож хамтран ажиллах нь нэн чухал байна. Иймээс өнөөдрийн энэ хурлыг зохион байгуулж байгаа юм. Олон хоногоор тодорхойгүй шалтгаанаар ханиалгасан зовиуртай иргэд шууд эмийн сангаас дур мэдэн эм авч уудаг. Эмийн санч, эм зүйч нар ийм үйлчлүүлэгчид хамгийн анхны сүрьеэ өвчний шинж тэмдэг илэрсэн байж болзошгүй гэх мэдээллийг өгч мэргэжлийн эмчид хандаж, үзлэг оношилгоо хийлгэх талаар анхан шатны мэдлэгийг өгөх хэрэгтэй байна. Ингэж мэдээлэл өгснөөр эрт илрүүлэг тодорхой хэмжээний үр дүнд хүрч ажиллах байх гэж харж байна.

ХӨСҮТ-өөс ирэх 11 дүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд Ерөнхий сайдын ивээл дор үндэсний чуулганыг зохион байгуулах гэж байна. Энэ чуулганы үеэр мөн олон асуудал яриагдах юм. Сүрьеэ бол эдгэрдэг өвчин, үнэ төлбөргүй эмчлэгддэг. Сүрьеэ өвчнийг бууруулах талаар хүн болгон мэдлэгтэй байж чадвал сүрьеэ өвчнийг бууруулах чиглэлд амжилтанд хүрнэ.” хэмээлээ.  

Arslan.mn

Иргэдийн хувьд 14 хоног болон түүнээс дээш хугацаанд ханиалгах шинж тэмдэг илэрэхэд эм хэрэглээгүй байхад өөрөө эдгэрнэ гэж бодох, сүрьеэ өвчнийг хүнд өвчин гэж бодоогүй, ажил ихтэй зав чөлөө муутай учраас эмчид үзүүлж амждаггүй, хаана хандахаа мэдэхгүй, эмнэлгээс хэт алслагдсан, мөнгө байхгүй зэрэг шалтгаанаар үзүүлэхгүй удах, улмаас сүрьеэ өвчнөө хүндрүүлэх шалтгаан болдог аж.

Arslan.mn

Сүрьеэ өвчнөөр:

  • Эрэгтэйчүүд болон ахмад настнууд
  • Боловсрол багатай иргэд
  • Оюутнууд
  • Цэргүүд
  • Эмзэг бүлгийнхэн өвчлөх нь элбэг байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

 

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595399
0 эможи

keyboard_arrow_up