Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, бэлэн байдлыг ханган ажиллаж байна

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн "Томуу, томуу төст өвчин болон өвөлжилтийн бэлэн байдал"-ын талаар аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ.

Хурлаар томуу, томуу төст өвчний дэлхий дахины байдал болон манай улсын томуугийн харуулдан тандалтын мэдээллийг танилцуулав. Мөн томуу, томуу төст өвчний чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, эмнэлгүүдийн бэлэн байдал ялангуяа эм, тариа, орны нөөцийг бэлтгэх, урьдчилан сэргийлэх мэдээлэл сургалт сурталчилгааг эрчимжүүлэх талаар зөвлөгөө өгөв. Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдийн хүүхдийн эмнэлгийн бэлэн байдлыг хангах, орны ачааллыг зохицуулах зорилгоор дэмжлэгт хяналт хийж, мэргэжил, арга зүйгээр хангаж байгаа аж.

Одоогоор нийслэлийн хүүхдийн эмнэлгүүдэд 869 орон дээр нэмэлтээр 429 ор бэлтгэж, нийт 1298 ор бэлэн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595312
0 эможи

keyboard_arrow_up