ГССҮТ-ийн Хүүхдийн тасагт тэргэнцэр бэлэглэнэ

2018 оны 9 сарын 27

Image result for гссүтЧех улсын Засгийн газар гадаад хамтын ажиллагааныхаа хүрээнд ядуурлыг бууруулах, эдийн засгийн үйлдвэрлэлийн хөгжлийг сайжруулах, аажмаар түнш улсаа дэлхийн эдийн засаг руу татан оролцуулах, хөдөө аж ахуйг хөгжүүлэх, ардчиллыг бататгах, хүний эрхийг дээдлэх, хууль зүйн зарчим нэвтрүүлэх, шилжилт хөдөлгөөнийг зохицуулах зэрэг зорилготой 11 том төслийг Монгол Улсад хэрэгжүүлж буй. Үүнээс гадна барилга, эмнэлгийн салбарт тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг жижиг төслүүдийг олноор хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд үүний хүрээнд ирэх аравдугаар сарын 1-нд манай Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасагт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан 10 тэргэнцэр гардуулах юм байна. Мөн Орхон аймгийн эмнэлэгт таван тэргэнцэр бэлэглэх гэнэ. Эдгээр нь нийт 9056 еврогийн үнэтэй бөгөөд дотооддоо төдийгүй олон улсад нэр хүндтэй КУРИ компанийн бүтээгдэхүүн аж. 
    Дашрамд дуулгахад, Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх PROPED буюу бизнес эрхлэгчдийн эдийн засгийн төслийг албан ёсоор эхлүүлэхээр тус улсын бизнес эрхлэгчдийн төлөөлөл ирэх аравдугаар сарын 8-13-нд Улаанбаатарт хүрэлцэн ирэх юм байна.

 

Эх сурвалж: ӨНӨӨДӨР СОНИН
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595303
0 эможи

keyboard_arrow_up