Хүүхдийн регистрийн дугаарыг төрөх эмнэлэгт олгодог болно

2018 оны 9 сарын 27

Arslan.mn

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” хөтөлбөрийн хүрээнд УБЕГ нь Эрүүл мэндийн яам, Үндэсний статистикийн хороотой хамтран мэдээлэл солилцох цахим бүртгэлийн системийг арван нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлнэ.

Уг системийг нэвтрүүлснээр улсын бүртгэлийн мэдээллийн сангаас хүүхэд эмнэлэгт төрсөн даруйд шууд регистрийн дугаар олгохоос гадна эмнэлгээр үйлчлүүлэгчдийг бүртгэж эхэлнэ. Түүнчлэн төрийн байгууллагуудын мэдээллийн сангийн уялдаа холбоог сайжруулах, харилцан мэдээлэл солилцох, бүртгэл, статистикийн мэдээллийг үнэн зөв, бодитой гаргах, үйлчилгээний шуурхай байдлыг хангах, улмаар олон улсын жишигт нийцсэн статистикийг шинээр бий болгох зэрэг олон чухал ач холбогдолтой.

Энэ ажлын бэлтгэлийн хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газрын иргэний улсын бүртгэгч нар өнөөдөр сургалтад хамрагдана. Сургалт Корпорэйт зочид буудлын Улаанбаатар танхимд 09.00 цагт эхлэх юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595297
1 эможи

keyboard_arrow_up