Сүрьеэгийн асуудлаар төвийн бүсийн аймгуудын удирдах ажилтнууд зөвлөлдлөө

2018 оны 9 сарын 25

Монгол улсын хэмжээнд сүрьеэгийн өвчлөл, тархалт анхаарал татсан асуудлын нэг байсаар байна.

Сэлэнгэ аймгийн “Сүрьеэгүй Сэлэнгэ” хөтөлбөрийг эрчимжүүлэх “Хэнийг  ч орхигдуулахгүйгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд бид манлайлна” сэдэвт төвийн бүсийн удирдах ажилтны нөлөөлөх уулзалт хэлэлцүүлэг 2018 оны 09 сарын 20-нд зохион байгуулагдлаа.

Дархан Уул, Орхон, Булган, Төв, Сэлэнгэ аймгуудын ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, халдварт өвчин сүрьеэгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн диспансерийн эрхлэгч эмч, Сэлэнгэ аймгийн сумын эмч, мэргэжилтэн нар болон урилгаар Эрүүл мэндийн яам /ЭМЯ/, Эрүүл мэндийн хөгжлийн төв /ЭМХТ/, Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/-ийн төлөөлөгчид нийт 45 хүн оролцлоо.

Энэхүү сургалт, уулзалтын гол санаа, үр дүн нь сүрьеэ өвчнийг бууруулахад бид хамтдаа манлайлж, зоригтойгоор үүний эсрэг зөв зохион байгуулалттайгаар сөрөн зогсох ёстой юм гэсэн ганцхан зорилго юм.
Сургалтын төгсгөлд энэ зорилго маань биеллээ олсон ба урилгаар оролцсон эрхэм төлөөлөгчид цаашид дээрхи чиглэлээр дэмжиж хамтран ажиллахаа тэмдэглэн хэлсэн ба аймаг, орон нутгийн удирдлагууд ч санал сэтгэл нэгдэн бие биедээ нөлөөлж чадсан гэдэгт бат итгэлтэй байна. 

Дараагийн өдөр нь Сэлэнгэ аймгийн “Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөр”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй үзлэг оношлогоо-/Дулаанхаан тосгоны ард иргэдэд хийгдсэн илрүүлэг үзлэг/-той оролцогчид танилцаад буцсан билээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595200
0 эможи

keyboard_arrow_up