Томуугийн вакциныг арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлэгүүдэд хийнэ

2018 оны 9 сарын 13

Arslan.mn

Ханиад томууны улирал эхэлж байгаатай холбогдуулан томуугийн вакциныг зөвхөн хувийн эмнэлэгүүдэд хийж байгаа бөгөөд ирэх арваннэгдүгээр сараас эхлэн өрхийн эмнэлэгүүдэд хийж эхлэх юм байна.

Тодруулбал, Аравдугаар сарын сүүлээр өрхийн эмнэлэгүүдэд томуугийн вакцин ирэхээр, арваннэгдүгээр сараас эхлэн ханиад томуу тусах магадлалтай өндөр настан, хүүхэд зэрэг зорилтод бүлгийн хүмүүст хийж эхлэх юм байна.

Томуугийн вакциныг хийлгэснээс хойш хоёр долоо хоногийн дараа дархлаа тогтож, нэг жилийн туршид ханиад томуунаас хамгаалдаг аж.

Вакцин хийлгэх зайлшгүй шаардлагатай хүмүүст Ясли, цэцэрлэгт явдаг бага насны хүүхдүүд, хүн ам бөөнөөр цугладаг байгууллага, газарт ажиллаж, амьдардаг хүмүүс, эрүүл мэндийн болон үйлчилгээний байгууллагын ажиллагсад, чихрийн шижин, бөөрний үйл ажиллагааны алдагдал зэрэг янз бүрийн архаг өвчний улмаас эмнэлгээр үйлчлүүлж байгаа хүн, уушгины багтраа зэрэг амьсгал болон зүрх судасны тогтолцооны архаг эмгэгтэй, өөрөөр хэлбэл ханиад томуугаар өвчилбөл уг өвчин хүндрэх эрсдэлтэй хүмүүс тус багтаж байна.

Харин Томуугийн вакцин хийлгэж болохгүй хүмүүс урьд өмнө томуугийн вакцинд эсвэл түүний найрлагад харшил өгч байсан хүмүүс, өндөг, тахианы маханд харшилтай хүмүүс, зургаагаас доош сартай хүүхэд тус тус хамаарна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594847
0 эможи

keyboard_arrow_up