МХЕГ: Эмийн хаяг шошгонд тавигдах шаардлага
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас эмийн хаяг шошгонд тавигдах шаардлагын тухай зөвлөмж гаргалаа. Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход дараах баримт, бичгийг бүрдүүлсэн байх шаардлагатай.
Үүнд, Эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлох зөвшөөрөл, Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс олгосон импорт, экспортын лиценз, эм, биологийн идэвхт бүтээгдэхүүний улсын бүртгэлийн гэрчилгээ, эм, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрлэгч нь эм үйлдвэрийн болон олон улсын зохистой дадал нэвтрүүлснийг баталгаажуулах баримт бичиг, үйлдвэрлэгчийн эцсийн бүтээгдэхүүнд хийсэн шинжилгээний дүн, эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн нийлүүлэх худалдааны гэрээ зэрэг бичиг баримт бүрдүүлсэн байх юм.