ЭХЭМҮТ-ийн сувилагч нарын сурч боловсрох боломжийг нэмэгдүүллээ

2018 оны 9 сарын 06

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн сувилахуйн албаны дэргэдэх "Сувилахуйн тэнхим" өчигдөр шинэ байрныхаа нээлтийг хийжээ.

Уг тэнхимийг өнгөрсөн жил байгуулсан бөгөөд тэнхим нээгдсэнээр сувилагч мэргэжлийг дээдлэхийн зэрэгцээ хамтран зүтгэгчдээ сурч боловсрох,чадавхаа нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байгаа юм.

Сувилахуйн тэнхим нь тасралтгүй сургалт зохион байгуулахаас гадна хот хөдөөгийн сувилагч, эх баригч нарт төгсөлтийн дараах мэргэшүүлэх сургалтыг хариуцан ажиллана. Мөн эрдэм шинжилгээний судалгааны чанарыг сайжруулах зорилгоор “Сувилахуйн эрдмийн зөвлөл” байгуулан ажиллаж байгаа нь дэлхийн жишигт хүрсэн эмнэлзүйн ур чадварын нутагшуулах боломж бүрдэж байна гэдгийг ЭМЯ-наас онцолжээ.

ЭХЭМҮТ нь 1100 эмч ажилтантай. Үүнээс 600 гаруй нь сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн. Тус төв эрүүл мэндийн байгууллага дундаас захиргааны орон тоог бууруулан эмч, сувилагчийн харьцааг 1:2 болгосон анхны эмнэлэг болж байна.

ЭХЭМҮТ нь Монгол Улсын хэмжээнд хамгийн олон сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй гурав дахь шатлалын эрүүл мэндийн байгууллага юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594597
0 эможи

keyboard_arrow_up