Эрүү нүүрний гажиг засалчдын VI их хурлыг анх удаа зохион байгуулж байна
“Эрүү нүүрний гажиг засалчдын Монголын холбоо”-ны VI их хурлыг зохион байгуулж байна. Өнгөрсөн жил Тайвань улсын эрдэмтэн, доктор, багш нартай хамтран Y их хурлыг зохион байгуулж байсан бол энэ удаагийн их хурлыг Монголд олон улсын хэмжээнд анх удаа зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой юм. Энэ удаагийн VI их хурал "Эрүү, нүүрний, гажиг заслын эмчилгээний, сонгомол төрлүүд” сэдвийн дор Улаанбаатар хотод хоёр өдрийн турш үргэлжилнэ.
"Эрүү, нүүрний, гажиг заслын эмчилгээний, сонгомол төрлүүд”-ийн тухайд Япон, БНСУ, Тайвань, АНУ, Испани зэрэг улсын дэлхийд нэр хүндтэй есөн эрдэмтэн, доктор, багш нар илтгэл тавих аж. Тус их хурлыг “Эрүү нүүрний гажиг засалчдын Монголын холбоо”-г үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмон өчигдөр нээлээ. Тэрбээр “Манай холбоо үүсгэн байгуулагдсанаас хойш энгийн авагддаг зэмсгээс эхлээд сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг нэвтрүүлж, оношилгоо эмчилгээндээ хэрэглэх хэмжээнд хүрсэн байна. Энэхүү хөгжил нь манай Эрүү нүүрний гажиг заслын эмч нарын нөр их хичээл зүтгэл, шинийг эрэлхийлсэн хүсэл эрмэлзэл, уйгагүй сурч мэдэхийг хүссэн зорилго тэмүүлэл, тууштай байдал дээр үндэслэсэн нь тодорхой харагдаж байна. Мөн Эрүү нүүрний гажиг заслын эмч нь нүүрний өсөлт хөгжлийг арван жилийн өмнө ба арван жилийн хойно харж чадсанаар өсөлт хөгжлийн чиг хандлагыг зөв чиглэлд удирддаг. Энэ утгаараа Монгол Улсын Засгийн газраас “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг баталсан нь манай орны нийт нүүр амны эмч нарын хувьд хариуцлагатай, хүүхдийн эрүүл мэндэд үнэтэй хувь нэмэр оруулах үйл явдал юм. Энэхүү түүхэн үйл явдалтай давхцан “Эрүү, нүүрний гажиг заслын Монголын холбоо”-ны VI ээлжит их хурлыг зохион байгуулж байгаа нь гадаадын нэр хүнд бүхий эрдэмтдийн мэргэн санааг тусгах, тэдний дэмжлэгийг авах, дэлхийн гажиг заслын судалгаа шинжилгээний төвшинд энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх сайхан боломж бүрдлээ” гэв. Олон улсын эрдэмтэд хамгийн сүүлийн үеийн судалгаа, шинжилгээний үр дүн, эмчилгээний тактик дээр гарсан үр дүнгийн талаар Монгол Улсын эмч нартай туршлагаа хуваалцаж нээлттэй хэлэлцэж байгаа нь тус хурлын гол үйл явц байв. Гажиг заслын эмчилгээ нь бусад эмчилгээнүүдээс удаан явагддаг, үр дүн гарахын тулд хугацаа шаарддаг багадаа л хоёр жилийн хугацаанд үр дүн гардаг аж. Иймээс тус хурлаар удаан хугацаанд хийсэн эмчилгээний үр дүн, туршлагын тухай онол практикийн мэдээлэл өгч байлаа.
Монгол Улсын хувьд жилээс жилд Эрүү, нүүрний, гажиг заслаар төгсч байгаа эмч нарын тоо нэмэгдэж байна. Тиймээс эмч нар мэдлэгээ шинэчилж, туршлага солилцох, мөн дэлхийн эмчилгээний төвшинтэй хөл нийлүүлэн алхах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Энэхүү шаардлагад нийцүүлж, олон улсын эрдэмтдийг нэг дор цуглуулж, монголынхоо эмч нарт дэлхийн төвшний эмчилгээний онол практик, судалгаа шинжилгээний үр дүнтэй танилцах боломж бүрдлээ. Уг хурлын үр дүнд мэргэжлийн эмч нар дэлхийн төвшний мэдлэг олж, эрүү нүүрний гажгийг эмчлэх техник технологи, арга барил болон дэлхийн төвшинтэй хөл нийлүүлэх давхар боломжтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.