ФОТО: УНТЭ-ийн Бөөрний төвд 67 сая төгрөгийн үнэтэй допплер аппарат гардуулав

2018 оны 8 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ)-ийн Бөөрний төвийн Бөөр Судлалын Тасагт 67 сая төгрөгийн үнэ бүхий зүүний чиглүүлэгчтэй Допплер хэт авиан хамгийн орчин үеийн аппарат гардуулж өглөө.

Arslan.mn

Монгол Улсын Эрүүл мэндийн өвчлөлийн статистикаас үзвэл бөөр, шээсний замын эмгэгээс үүдэлтэй өвчлөл хүн амын нас баралтын зонхилох шалтгааны дөрөвт жагсдаг байна. Үндэсний хэмжээнд мэргэшсэн УНТЭ-ийн Бөөрний төвд жилдээ 1,200 өвчтөн хэвтэн эмчлүүлж, амбулаторийн бөөр судлалын тасагт 18,000 гаруй үзлэг хийдэг ба бөөрний тодорхой эмгэгүүдийг эрт оношлоход шаардлагатай аппарат байхгүйн улмаас хожуу шатанд оношлогдон хүндэрч, цөөнгүй хүн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд ороход хүрдэг байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594368
0 эможи

keyboard_arrow_up