Өрхийн эмнэлгүүд наадмаар 10-15.00 цаг хүртэл ажиллана
Баяр наадмын өдрүүдэд буюу энэ сарын 11-16-ны хооронд өрхийн эрүүл мэндийн төвүүд 11-15.00 цагийн хооронд ажиллана.
Үндэсний их баяр наадмаар Эрүүл мэндийн яам болон салбарын байгууллагууд бэлэн байдалд ажиллах бөгөөд иргэдийн санал, гомдлыг 323002 дугаарын утсаар 24 цаг хүлээн авах юм байна.
Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт яаралтай тусламжийн баг ажиллана.
Олон хоног үргэлжилсэн баярын өдрүүдэд эрүүл мэндийн эрсдэл гаргахгүйн төлөө ажиллаж байна гэдгийг ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл хэлж байна.
Тэрбээр,
-Наадмын өдрүүдэд хоолны хордлогоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. Иргэд баталгаатай хүнсийг сонгож, хадгалалтад анхаарахыг зөвлөж байна. Наадмын хуушуур, ундааг баталгаатай газраас худалдан авч, халуун хуушуурны араас хүйтэн ундаа, айраг уухгүй байх хэрэгтэй.
Мөн амралт зугаалгын цаг эхэлж байгаатай холбоотойгоор хүүхдэдээ тавих анхаарал халамжаа сайжруулах шаардлагатай байна. Хэд хоногийн өмнө голын эрэг дагуу зугаалж яваад, хөзөр тоглож байх үед нь хүүхэд нь голд эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тиймээс эцэг эхчүүд наадмын өдрүүдэд хур бороотой байх урьдчилсан төлөв байгааг анхаарах нь зүйтэй.
Гуравдугаарт автомашинд хүний тоог хэтрүүлсэн, хүүхдийг зориулалтын бус суудалд тээвэрлэсэн зэргээс үүдэн авто осол гарч хүүхдийн эрүүл мэнд, амь нас хохирч байгааг анхаарах хэрэгтэй гэдгийг хэллээ.