А.Мөнхөө эмч хүн өөрийгөө эрүүл байлгах арга замыг зааж өгнө
Өвөрмонголын мэс заслын эмч, эрүүл мэндийн зөвлөх, доктор, профессор Авирын Мөнхөө “Саруул ухаанаар эрүүл биеийг бүтээе” лекцээ олон нийтэд зориулан унших гэж байна.
2018 оны есдүгээр сарын 02-ны ням гаригийн 10 цагаас “UB palace”-ийн Концертын их танхимд болох энэхүү лекцийн хөтөлбөрт Эрүүл амьдрах арга ухаан, Эрүүл, зөв хооллолтын хичээл, Сэтгэл зүйн энгийн мэдлэг, Төрөлх чадвараа сэрээх хичээл, Сайн энерги хуримтлуулах хичээл, Эд эрхтний тамир сэргээх дасгал, Тайвшруулан амраах бясалгал зэрэг багтсан болно.
Аливаа хүн эрүүл амьдрах арга ухаанд суралцаж, илрээгүй өвчнөө эдгээж, өөрийгөө эрүүлжүүлэх хичээлээр дамжуулан эрүүл энх, аз жаргалтай, сайн сайхан амьдралыг өөрийн гараар цогцлоон бүтээж чадна гэдгийг А.Мөнхөө багш өөрийн боловсруулсан цогц хичээлээрээ баталсан юм. Тиймээс уг хичээл, арга зүйдээ тулгуурлан “Эрүүл энхийн шинэ ертөнц” ном бичсэн нь олон хувь хэвлэгдсэн бөгөөд монгол хэл дээр хоёр дахиа, нийт 15 дахь удаагаа нэмж засварлагдан хэвлэгдэж оны хүртээл болоод байгаа юм.
Түүний “Өөрөө өөрийгөө эрүүлжүүлэх шинэ арга зам” цуврал хичээл нь дасгал хөдөлгөөн, сэтгэл зүй, сайн энерги бүтээх, амьдралын зөв дадал хэвшил бий болгох, хүүхэд эхийн хэвлийд бий болохоос эхлээд хүн насан өтөл болтлоо эрүүл мэндээ хамгаалж чадах арга ухааныг багтааснаараа онцлог. Ихэнх хүмүүсийн эрүүл мэндийн талаархи мэдлэг тун өнгөцхөн байдаг. Тиймээс мэргэжлийн хүний тусламжтайгаар, тусгай цогц хичээлээр эрүүл аж төрөх ёсны үндсийг тавьж өгвөл хэн бүхэн эрүүл энх байж аз жаргалтай урт удаан амьдарч чадна гэдгийг А.Мөнхөө багш өөрийн эрүүл мэндийн лекцээрээ харуулж байгаа билээ.
Буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал, хорт зуршил зэргээс үүдэлтэй халдварт бус өвчнүүд дэлхий нийтэд хүн амын өвлөл, нас баралтын гол шалтгаан болж байна. Нийгмийн эрүүл мэндийн энэхүү тулгамдсан асуудал нь хүн бүрийн амьдралын хэвшил, дадал зуршилтай шууд холбоотой. ХХI зууныг эрүүл мэндийн зуун хэмээсний учир бол хүн төрөлхтөн өвчилсөн хойноо эмчлүүлэх бус өвчнөөс урьдчилан сэргийлж өвчлөхгүй байхад анхаарч эхэлснийх юм. А.Мөнхөө багшийн эрүүл мэндийн лекц аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, илрээгүй өвчнөө эдгээх арга замыг зааж өгдөг. Түүний хичээлд суусан олон арван хүн зүрх судасны өвчин, сахар, даралт, цусны өөхлөлт, элэгний өөхлөлт, үе мөчний өвчин, сэтгэл санаа тогтворгүй байх, нойр хулжих гэх мэт бие сэтгэлийн өвчин, зовиураас салсан юм.
А.Мөнхөө эмч Монгол Улсад 2014 оноос хойш эрүүл мэндийн сургалт явуулж эхэлсэн. Тэрээр “Оргил” рашаан сувилал, Сэргээн засах клиникийн эмнэлэг, Клиникийн 1-р эмнэлэг, Төмөр замын Ахмадын өргөө, Сүхбаатар дүүргийн 4-р хороо, Хүүхдийн төв номын сан, Баянгол дүүргийн клиник эмнэлэг, Багануур дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, цахилгаан шугам сүлжээний газар, “Багануур” сувилал, “Багануур” ХК зэрэг олон байгууллага, албан газар жил гаруй хугацаанд өөрийн биеэр өдөр бүр лекц уншиж, бясалгалын хичээлээ зааж байсан юм.
Ерөнхий зохион байгуулагч: “Сайн энергийн төв” төрийн бус байгууллага
Тасалбар захиалах утас: 95090909, 90991969
Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа: 80801625, 88002618
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|