Эрүүл мэндийн сайд Япон улсын нүдний мэс заслын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

2014 оны 7 сарын 17

Эрүүл мэндийн сайд Н.Удвал өнөөдөр Япон улсын нүдний мэс заслын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг эмч, мэргэжилтний холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын зорилго нь хоёр орны нүдний мэс засалчдын хоорондын хамтын ажиллагааг дээшлүүлэх, туршлага солилцох, Монгол улсаас нүдний мэс засал хийлгэхээр гадны улсруу явж буй өвчтөний урсгалыг бууруулах асуудлаар хамтарч ажиллах талаар санал солилцоход оршиж байлаа. Японы тал нүдний мэс заслын чиглэлээр хөрөнгө оруулалт хийж, эмчилгээ, үйлчилгээ үзүүлэхэд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Хоёр тал уулзалтаар юуны түрүүнд хамтран ажиллахад шаардлагатай хууль эрхзүйн орчинг бүрдүүлэхэд анхаархаар боллоо. Эрүүл мэндийн сайд Монголд эмчилж чадахгүй байгаа нүдний арын камерын мэс заслыг эх орондоо хийдэг болох талаар яамны зүгээс бодлогоор дэмжин ажиллахад бэлэн гэдгээ хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5940
0 эможи
keyboard_arrow_up