Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг
2018 оны 8 сарын 20
Цусаа бэлэглэе гэсэн уриалгыг та өдөр бүр л харж байгаа болов уу. Гэвч таны бэлэглэсэн цус хэнд, ямар үнэ цэнтэй вэ гэдгийг хүмүүс тэр бүр мэдэхгүй...
Тэгвэл дараах тоо баримтад анхаарлаа хандуулна уу.
- Түлэгдэлтийн улмаас жилд 1,000 гаруй донорын цус хэрэглэдэг.
- Нэг хүнд элэг шилжүүлэн суулгах хагалгаанд 100 хүнээс бэлэглэсэн цус хэрэглэдэг.
- Төрөхийн хүндрэлээс болж цус алдсан ээжүүдэд 5,000 нэгж цус шаардлагатай болдог.
- Монгол Улсад осол гэмтлийн улмаас 5,000 гаруй донорын цусыг жилд хэрэглэдэг.
- Манай улсад 1,000 хүний 15 нь цусаа өгч байж улсынхаа цусны бүх хэрэгцээг хангана.
- Өнөөдөр цус, цусан бvтээгдэхvvн дутагдсанаас дэлхий дахинд жил тутам 500 мянга гаруй хvн амь насаа алдаж байна.
Таны цус амьдрал бэлэглэнэ.
Цусаа өгцгөөе...
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
593996
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс