Өрхийн эмнэлгүүд анхан шатны тусламж үйлчилгээг даатгалаар үзүүлдэг боллоо

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Эрүүл Мэндийн Даатгалын Үндэсний Зөвлөлийн тогтоолоор “Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж, үйлчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг хариуцах журам”-ыг баталсан. Тус журам батлагдсанаар эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн даатгуулагч иргэн харьяа нутаг дэвсгэрийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа эрүүл мэндийн төвөөс зарим багц тусламж үйлчилгээг авах боломж нээгджээ.

Эрүүл Мэндийн Даатгалын Ерөнхий Газар даатгуулагч иргэдэд стандарт, эмнэлзүйн удирдамж, зааврын дагуу чанартай тусламж, үйлчилгээг хүргэх зорилгоор эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах тусламж, үйлчилгээ үзүүлэх нийслэл, орон нутгийн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг улсын хэмжээнд явуулсан байна.

Улсын хэмжээнд сум тосгоны 296, өрхийн эрүүл мэндийн 218, нийт 514 эрүүл мэндийн төв байдгаас эрүүл мэндийн даатгалын журамд заасанчлан магадлан итгэмжлэгдсэн 319 эрүүл мэндийн төв сонгон шалгаруулалтад орж, 280 гаруй эрүүл мэндийн төв тэнцжээ. Энэ нь сонгон шалгаруулалтанд оролцсон нийт эрүүл мэндийн төвүүдийн 90 орчим хувь болж байгаа юм.

Эрүүл мэндийн төвүүдийг сонгохдоо эрүүл мэндийн даатгалын сангаас зардлын төлбөрийг нь хариуцах өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх тусламж, үйлчилгээний  багц тус бүрээр шалгаруулсан. Багц тусламж, үйлчилгээг үзүүлэхээр тэнцсэнээс хамаарч эрүүл мэндийн төвүүд дараах дөрвөн төрлийн тусламж үйлчилгээг харьяа нутаг дэвсгэртээ даатгуулагч иргэдэд үзүүлэх юм.

  • Сэргээн засах үйлчилгээний багцаар хөдөлгөөн засал болон физик эмчилгээний тусламж, үйлчилгээ
  • Гэрээр үзүүлэх тусламж, үйлчилгээний багцад удаан хугацаанд хэвтэрт байгаа өвчтөн, хөгжлийн бэрхшээлтэй хүнд үзүүлэх тусламж, үйлчилгээ
  • Гэр бүлийн гишүүдийг өвчтөн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнийг асрахад сургах зэрэг сувилахуйн тусламж, үйлчилгээнүүд болон сэргээн засах тусламж үйлчилгээг үзүүлэхээр оруулсан байна.
  • Өдрийн эмчилгээний багцаар зүрх, судасны болон  хоол боловсруулах замын эмгэг,мөн мэдрэлийн эмгэг, үе мөчний үрэвсэл, холбох эдийн, амьсгалын замын, чих, хамар, хоолойн, бөөр, шээсний замын эмгэгтэй өвчтөнийг өдрөөр эмчлэх тусламж үйлчилгээ үзүүлэх юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59325
0 эможи

keyboard_arrow_up