Аймаг, суманд элэгний вирусыг 90 минутанд илрүүлж, тоолох боломжтой боллоо
"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн хепатитын ѳдрийг тохиолдуулан элэгний B, C вирусын РНК, ДНК-г тоолох хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологийг ашиглах болсон талаар мэдээлэл өглөө.
ом сангийн ТУЗ-ын дарга ШУ-ны доктор Д.Наранбаатар "Дэлхийн түвшинд элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөр хэрэгжиж байгаа. Бусад орнуудад энэ чиглэлээр зохиогдож байгаа үйл ажиллагаатай харьцуулвал Монгол Улс манлайлалд явж байгааг дуулгахад таатай байна. Тиймээс энэ жилийн дэлхийн хепатитын ѳдрийг ДЭМБайгууллага Монгол Улсад зохион байгуулж байна.
Элэгний B, C вирусын РНК, ДНК-г тоолох 50 ширхэг аппарат өнөөдөр Монголд орж ирлээ. Энэ нь хөдөө орон нутгаас шинжилгээний дээж тээвэрлэхгүйгээр сумандаа шинжилгээ хийх боломжийг олгож байгаа гэдгээрээ давуу талтай. Аппаратууд нийт 2.8 орчим тэрбум тѳгрѳгийн ѳртѳгтэй бөгөөд Монгол Улсаас нэг ч төгрөг гаргахгүйгээр Оном сан, АНУ-ын Сейпхейд корпорацитай хамтран оруулж ирсэн. Төр Хувийн хэвшлийн хамтын ажиллагаа "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөр дээр маш сайн хэрэгжиж байгаагийн илрэл энэ юм" гэв.
Cepheid GeneXpert гэх энэ төхөөрөмж нь дэлхийн зах зээлд нэг нь 25-27 мянган ам.долларын өртөгтэй байдаг байна. Мөн бусад тэргүүлэгч зэргийн төхөөрөмж, нарийн мэргэжлийн лобараторид таван цагийн турш хийдэг шинжилгээг энэхүү аппарат 90 минутын дотор сумын эмнэлэгт хийх боломжийг бүрдүүлж байгаа аж.
ЭНЭХҮҮ АППРАТААР ШИНЖИЛГЭЭ ХИЙЖ, ОНОШЛОХОД 90 МИНУТ Л ШААРДЛАГАТАЙ
Энэхүү аппратаар шинжилгээ хийж оношлоход 90 минут л шаардлагатай. Өөрөөр хэлбэл тухайн өвчтөнийхөө хажууд шинжилгээний хариу гарах боломжтой гэсэн үг. Энэ зөвхөн элэгний C вирусыг тоолох биш бусад D, B вирус, ДОХ-ын шинжилгээ болон умайн хүзүүний хавдрыг үүсгэдэг хөхөнцөр вирусыг ч оношлох боломжтой ажээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|