Төрийн тусгай албан хаагчдад зориулсан “Алсын зайн оношилгооны төв“ нээгдлээ

2018 оны 7 сарын 25

Arslan.mn

БНСУ-ын Кошин их сургуулийн эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн (ТТАХНЭ) хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан Телемедициний төв буюу Алсын зайн оношилгооны төв өнөөдөр нээлтээ хийлээ.

"МАНАЙ ЭМНЭЛГИЙН БҮХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖҮҮД ШИНЭЧЛЭГДЭЖ БАЙНА"

Arslan.mn

ТТАХНЭмнэлэгийн захирал, хурандаа Л.Баттөр "Манай эмнэлгийн бүх тоног төхөөрөмжүүд шинэчлэгдэж байна. Телемедициний төвийг улсын нэгдүгээр төвөөс эхлээд эрүүл мэндийн салбарт нэлээд их нэвтэрсэн. Харин манай төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг анх удаа энэ төвийг байгуулж байна. Телемедициний төв гэдгийг алсын зайн оношилгооны төв гэж ойлгох хэрэгтэй.

Зөвхөн дүрсээ хараад ярилцах биш маш олон шинжилгээ, оношилгооны мэдээлэлээ шууд дамжуулж тухайн өвчтөний мэдээллийг харилцан солилцох боломжийг бий болгоно гэсэн үг. Энэ төв байгуулагдсанаар БНСУ-ын эрүүл мэндийн байгууллагуудтай шууд харилцаа холбоо тогтоох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэлжил мэдлэгийг дээшлүүлэх хамтарсан сургалтыг явуулах, мөн Монгол Улсад эмчилж чадахгүй байгаа өвчтөнийхөө мэдээллүүдийг харилцан солилцож ажиллаж боломжтой.

Энэ төвийг байгууллахад программ хангамжийг БНСУ-ын Бусан хотын захиргаа Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлгээс нийт 50 мянган долларын хөрөнгө оруулалт хийсэн.

Өнөөдрийн байдлаар бид БНСУ-ын Кошин их сургуудийн нэгдсэн эмнэлэгтэй холбоо тогтоож байна. Цаашдаа хууль зүйн дотоод хэргийн яамныхаа дэмжлэгээр хил хязгаарт байгаа бүхий л бүстэйгээ холбогдож болох энэ төхөөрөмжийг суулгана.

Хилийн бүсэд байгаа төрийн тусгай албан хаагчдад соёл урлагийн болон эмнэлэгийн тусламж, үйлчилгээ хамгийн хол байдаг. Тэдгээр албан хаагчдад үзэлэг хийхээр эмч нарын бүлэг явж байгаа. Долоогоос найман эмч нэг баг болон сарын хугацаатай маш хэцүү замаар тусламж үйлчилгээ үзүүлэхээр явдаг.  Энэ төвийг  хилийн бүсүүдээр мөн нэвтрүүлбэл цаг хугацааг хэмнэсэн, бэрхшээлийг хялбарчлах болно" гэв.

ТТАХНЭмнэлэг БНСУ-ын Кошин их сургуулийн нэгдсэн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн онд Бусан хотод айлчилж, хөхний хавдартай 20 настай нэгэн эмэгтэйг сонгон авч 100 хувийн хөнгөлөлттэй хагалгаанд оруулж, эмчилсэн байна.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь дахин сэргээн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулаад хоёр жил болж байгаа юм.Энэ хугацаанд "Healt promоtoin center" буюу "Эрүүл мэндийг дэмжих төв"-ийг байгуулах төслийг Японы олон улсын Ротари клуб дэмжин 76 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ. Тус төв нь ирэх есдүгээр сараас үйл ажиллагаагаа явуулж эхлэх аж.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Гэрэл зургийг: MPA.MN

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593131
0 эможи

keyboard_arrow_up