Эрүүл мэндийн салбарын ажилтнууд өнөөдөр ажил ХАЯХГҮЙ

2018 оны 7 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд улс орон даяар ажил хаялтыг өнөөдөр 08:00 цагаас эхлүүлнэ гэдгээ мэдэгдэж байсан билээ. Харин өчигдөр дахин ажил хаялтын талаар шуурхай хуралдааныг үйлдвэрчний эвлэлийн хороон дарга нарын дунд зарласан байна. Энэ талаар Монголын эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлээс мэдэгдэл хийлээ.

Монголын Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар "Өчигдөр 13:00 цагт Монголын Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг ХНХЯ-ны сайд С.Чинзориг тэргүүтэй салбарын ажилтны төлөөллүүд хүлээж авч уулзсан.

Энэ уулзалтаар Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээрийн дөрвөн бүлэг, 24-г нь бүртгэж авсанаа мэдэгдсэн.

Тиймээс Ажил хаялтыг хөдөлмөрийн тухай хуулийг үндэслэн түр хугацаанд түр зогсоох шийдвэр гаргалаа.

Гэхдээ эрүүл мэндийн ажилтнууд хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэлэмжийг тогтоохыг шаардсан тэмцэл хөдөлгөөнөө зогсоохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна" хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
59295
2 эможи

keyboard_arrow_up