Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчдын сүүлчийн НАЙДВАР...

2018 оны 7 сарын 04

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид ажил хаяхад НЭГ ХОНОГ үлдлээ

Arslan.mn

Эмч, эмнэлгийн ажилчид ажил хаялт зарлахаас 48 цагийн өмнө буюу өчигдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал зарласан. Тэд энэ үеэр ажил хаялтад нэгдэнэ гэсэн эмч нарыг дарамталж, хууль зөрчсөн үйлдлүүд гарч байгааг мэдэгдсэн юм. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар хэлэхдээ  "Эрүүл мэндийн салбар өнгөрсөн хугацаанд ажил хаялт хийх талаар удаа дараа мэдэгдсэн. Ажил хаялт зохион байгуулахад 24 цаг үлдсэн гэдгийг олон нийтэд албан ёсоор мэдэгдэх нь зүйтэй байхаа. Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд цалин орлогоо нэмэгдүүлэхийн тулд хөдөлмөрийн мөлжлөгийг таслан зогсоож хөдөлмөөр шударга үнэлүүлэхийн тулд тэмцсээр өнөөдрийг хүрлээ.

Сум орон нутагт, эмнэлгийн ажилтнуудын хүрэлцээ дутмаг, хүний нөөцийн хомсдол үүсээд байна. Үүнээс шалтгаалан сумын эмнэлэгт судас тариагаа ч хийж чадахгүй болсон өндөр настай сувилагч ажлаа хийсээр л байгаа. Мэргэжлийн бус хүн тариа хийж, хүний амь насанд хүрсэн тохиолдол гарсан байна. Эмнэлгийн тусламж, үйлчилгээ доголдоход 48 цаг үлдсэн шүү гэдгийг Төр засгийн удирдлагуудад дахин хэлье " хэмээсэн юм.

Эрүүл мэндийн сайд ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Хэрэв нэмэгдүүлбэл хууль зөрчсөн үйлдэл болох тул эмч сувилагч нарыг аравдугаар сар хүртэл ажил хаялтаа хойшлуулж, хүлээхийг хүссэн. Гэвч эмч, сувилагчид дахин хүлээж чадахгүй гэдгээ илэрхийлж, маргаашнаас ажил хаяхаар болжээ.

Ажил хаялтын түр хороог есөн гишүүнтэй байгуулжээ. Тэдний төлөөллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүлээн авч уулзах хүсэлт тавьсан байна. Тэд өнөөдөр 13.00 цагт уулзах бөгөөд эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид сүүлчийн удаа итгэл найдвар тээн энэхүү Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд орлоо.

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид ажил хаяхад 21 цаг үлдлээ шүү гэдгийг эрх баригчдад сануулж байлаа.

Маргааш болох ажил хаялтын үеэр эмнэлгүүдийн мэс засал, гэмтлийн тасгууд 103, төрөх эмнэлгүүд, сэхээн амьдруулах тасгууд хэвийн ажиллах юм байна. Харин хэвтэн эмчлүүлэх, үзлэгийн тасгууд ажиллахгүй аж. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59282
1 эможи

keyboard_arrow_up