Эмч, сувилагч нар маргаашнаас АЖИЛ ХАЯЛТАА эхлүүлнэ

2018 оны 7 сарын 03

Arslan.mn

Ажил хаялт зарлахаас 48 цагийн өмнө буюу өнөөдөр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-оос хэвлэлийн бага хурал хийлээ. Тэд ажил хаялтад нэгдэнэ гэсэн эмч нарыг дарамталж, хууль зөрчсөн үйлдлүүд гарч байна гэв. 

Эмч нар “Засгийн газрын гишүүд дүүргийн эмнэлгээр үйлчлүүлдэггүй, тусгай эмнэлгээр үйлчлүүлдэг тул эмч нарын ажлын орчин нөхцөл, ачааллын талаар мэдэхгүй байна. Бид цөхөрч байна. 2-3 хүний ажлыг нэг хүн хийдэг. Яагаад бидний ажлыг үнэлэхгүй байна вэ. Бид хэдий тангараг өргөсөн ч ядуу амьдарна гэж тангараг өргөөгүй" гэсэн юм.

Arslan.mn

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмар: 

Бид хууль ёсны ажил хаялтаа маргааш зарлана. Гэтэл зарим эмнэлгийн дарга нар, Засаг дарга нар ажил хаялтад нэгдсэн эмч, сувилагч нарыг хууль бусаар дарамтлан, ажил хаялтын талаарх дэлгэрэнгүй мэдээллээ өг гэх мэтээр дарамталж байна. Бид ажил хаялт зарлахгүйн тулд 6 сар тэмцлээ. Энэ салбар хүнд байдалд орсныг олон удаа сануулсан, анхааруулсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ аль хэдийнэ доголдчихсон байсан. Жишээ нь Төв аймагт эмч сувилагч нар дутагдалтай байгаа шүү дээ. Тэнд тэтгэвэрт гарах нас нь болсон сувилагч одоо ч ажлаа хийж байна. Мэргэжлийн эм зүйч нар их дутагдалтай.

Эрүүл мэндийн салбарт амь тариа хийх цаг болсон. Бидний цалин өсөөгүй атлаа худалдан авах чадвар ямагт буурсан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам саад учруулан, хугацаа алдаж байна. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя гэвэл биднийг дорд үзэхээ зогсоо. Алтан гартнууд, цагаан нөмрөгтнүүд ажил хаяхаас өөр аргагүй байдалд орсон юм шүү.

Бид шударга үнэлэмж тогтоохыг л шаардсан. Ард түмэн биднийг дэмжиж байна.

Улстөржүүлсэн, нам дарах гэсэн бодлогыг бид давна, туулна. Гүтгэлэг, доромжлол, дарамтыг одоо ч хамтдаа давж байна. Энэ бүхэн хэрээс хэтэрсэн. Уг нь 13 тэрбум төгрөгийг л цалин нэмэхэд зарцуулах юм. Гэтэл хэдэн тэрбумаар нь мөнгө угааж байгаа билээ. Солонгос руу хэн явж байна гэхээр зуу зуугаар эмч, сувилагч нар явж байна.

Манай улсын баруун хязгаарт хүний нөөцийн хомстол бүр ч дордсон.

Эцэст нь 24 цаг үлдсэн гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хөдөлмөрийн мөлжлөгийг зогсоохын төлөө хийж буй ыидний тэмцлийг улс төрийн башир арга хэрэглэн дарах гэж оролдож байгаад их ичиж байна.  

МҮЭХ-ны төлөөлөл н.Адьяа: Хөдөлмөрлөх нь хүний үндсэн эрхийн нэг мөн. Асуудлыг зөвшилцлийн аргаар шийдвэрлэж болох байв. Ажил хаялтад хүрсэн шалтгааныг та бүхэн сайн мэдэж байгаа. Засгийн газар бол бидний ажил олгогч. Тэд үүргээ биелүүлээгүй тул хөдөлмөрийн маргаан үргэлжилсээр байна. Бид их харамсаж байна. Төр засаг дахь хүнд суртал, хөшүүн хойрго байгааг нь харууллаа. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: Гэрэл зургийг: MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
59231
5 эможи

keyboard_arrow_up