ЭМЧ нар долоодугаар сарын 5-наас орон даяар АЖИЛ ХАЯНА

2018 оны 6 сарын 29

ФОТО: Эрүүл мэндийн салбарт ШУДАРГА ҮНЭЛЭМЖ тогтоохыг шаардан СУВИЛАГЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТНУУД жагсаж байна Arslan.mn

Өнгөрсөн сард Эрүүл мэндийн салбарын ажилтнууд төв талбайд цалингаа нэмэгдүүлэхийн тулд есөн өдөр суулт хийсэн билээ. Тэдний суулт түр хугацаанд завсарлаж, зургаадугаар сарын 21-нд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны гадаа суулт зохион байгуулсан. Суултын шалтгаан нь Эрүүл мэндийн сайдтай хийсэн тэдний гэрээг Засгийн газарт бүртгүүлэх байсан бөгөөд бүртгэхгүй бол ажил хаяна гэдгээ мэдэгдсэн.

Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Б.Мягмараас тодруулахад "Бидний тавьсан шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс бид улс орон даяар долоодугаар сарын 5-ны 08:30 цагаас эхлэн ажил хаялт зарлана.

Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн яаралтай тусламж, үйлчилгээг үзүүлнэ. Бусад үйлчилгээг үзүүлэхгүй. Бидний ажил хаялт хугацаагүй. Шаардлагыг хүлээн автал ажил хаяна" гэлээ.

Монгол Улсын хэмжээнд 40 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилчин байдгаас 12,000 нь 26 төрлөөр мэргэшсэн сувилагч, сувилахуйн ухааны мэргэжилтнүүд байна. Тэдгээрийн 97 хувь нь эмэгтэй, дундаж цалин 400-500 мянган  төгрөг байдаг. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
59106
9 эможи

drma
2018-07-03 15:54
Ajillajiisan ajillaagui yalgaagui de
Зочин
2018-07-01 17:06
Тэг тэг. Ажлаа хая хая. Тэртэй тэргүй улсын том эмнэлгийн эмч нар үдээс өмнө 4 цаг үзлэг хийсэн болоод үдээс хойш хувийн эмнэлэгтээ очдог юм чинь. Ер нь төрийн нэртэй бүх эмнэлгийг хувьчлах хэрэгтэй. Тэгээд төрийн маш хатуу хяналтад ажиллуулж хариуцлага тооцсон шиг тооцож байх хэрэгтэй. Тэнд тэгээд өндөр цалин тусгай хангамжаа эдлээд л ажиллах хэрэгтэй.
Дэмжиж байна
2018-06-29 11:14
Бололцоогоо дүгнээд нэмэх хэрэгтэй. Адаглаад шүүгч нарын цалинг багасгаж болно шүү дээ. Тэгэхгүй бол цаана чинь тэрбумтан шүүгч, прокурор олширлоо. Хуулийнхантай хариуцлага ярихгүй болохоор тэд хагартлаа баяжих аргаа олсон байна. Цалингаа шүүгч, прокурор нэг их тоохгүй дээ.
keyboard_arrow_up