УРИАЛГА: ХҮҮХДИЙГ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ

2018 оны 6 сарын 29

Arslan.mn

Өнгөрсөн өдрүүдэд эцэг эх, асран хамгаалагч, томчууд бидний хайхрамжгүй, буруутай үйл ажиллагааны улмаас хүүхэд усанд живэх, тогонд цохиулах, түлэгдэх, унаж бэртэх зэрэг эрсдэлд өртөж, 6 хүүхэд эндлээ.

Иймд байгууллага, аж ахуйн нэгж, иргэнбүр нийгмийн хариуцлагаа ухамсарлан хараа хяналт, анхаарал халамжаа эрс сайжруулан болзошгүй эрсдэлээс хүүхдүүдээ хамгаалан эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэхийг Та бүхэнд уриалж байна. Үүнд:

  • Хүүхдийг хараа хяналтгүйгээр гэр, орон байр, тоглоомын талбай, хээр гадаа орхихгүй байх;
  • Гэр, орон байр, орчин тойрноо шалгаж,  хүүхэд тогонд цохиулах, түлэгдэх, иртэй мэсэнд өртөх, унаж бэртэхээс сэргийлэх арга хэмжээ авах;
  • Байгууллага, аж ахуйн нэгж орчин тойрондоо үзлэг хийж, хүүхдэд ээлтэй, аюулгүй орчин бүрдүүлэх;
  • Хүүхдийг гол, мөрний усанд тоглуулахгүй байх, үер, усны аюулаас сэргийлэх;
  • Хүүхдийг машинд зориулалтын суудалд суулгаж, хамгаалалтын бүс хэрэглүүлж хэвших;
  • Хурдан морь унаач хүүхдийн аюулгүй байдлыг хангаж, хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөж хэвшүүлэх;
  • Тоглоомын талбайд үзлэг хийж, аюулгүй нөхцлийг бүрдүүлэх;
  • Ухсан нүх, шуудуу, траншей болон замын эвдрэлийг таглаж битүүлэх;
  • Хүүхэд эрсдэлд өртөж болзошгүйаливаа зүйлийг илрүүлж, сэрэмжлүүлэх;
  • Иргэн бүр нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхийн төлөө бурууд нүд хурц байж, сонор сэрэмжээ дээшлүүлэх.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59097
0 эможи

keyboard_arrow_up