Улаанбаатар хотын 68 эмнэлэг, орон нутгийн 17 аймгийн эмнэлгийн ажилчид АЖИЛ ХАЯЛТАНД нэгдэнэ

2018 оны 6 сарын 27

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд Төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас тэд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.

Arslan.mn

“Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 26-ны 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, орон нутгийн 16 аймаг бүх ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтанд нэгдэхээ мэдэгдсэн байна.

Өнөөдрийн байдлаар Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Арьсны өвчин судлалын үндэсний төв,  “Өргөө” амаржих газар, “Хүрээ” амаржих газар, “Амгалан” амаржих газар, Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх  дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндсэний төв, Нийслэлийн шүд эрүү нүүрний төв, Хүүхдийн төв сувилал, Түргэн тусламжийн төв, Уламжлалт анагаах ухаан техологийн хүрээлэнгийн эмнэлэг, Энэрэл эмнэлэг, Наркологийн эмнэлэг, Эмгэг судлалын үндэсний төв, Геронтологийн төв, Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллагууд, орон нутгаас Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Дорнод, Завхан, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар Увс, Ховд, Хөвсгөл, Төв, Говь-Алтай аймгууд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байна.

Ажил хаялтанд нэгдэх эмнэлгүүд цаашид ч нэмэгдэх хандлагатай байгаа ба  өрх, сум, багт хүрээгээ тэлж байна.

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58969
2 эможи

зочин
2018-06-27 13:37
эмч нарт цалин авах хэрэг байдаг л юм байх даа. Өвчтөн шантаажилж авдаг сэтгэлийн бэлэг нэртэй мөнгөө нэрийг нь өөрчлөөд төлбөртэй эмчилгээ нэртэй болгоход болно биз дээ. тэгвэл та нар ч худлаа дүр үзүүлж цалин нэхэхгүй, бид нар ч та нарыг цалингаас чинь гадуур тэжээхгүй. Хэн хэндээ ашигтай
зочин
2018-06-27 11:36
Цалин нэмж яадгийн архи ууж авлигал авсан л хүмүүс байдаг. жишээ нь 2-р эмлэгийн наркозны Энхцэцэг
Монголын эмнэлэг
2018-06-27 10:25
Хувийн эмнэлэгт үзүүлбэл өвчин тусна, Улсын эмнэлэгт үзүүлбэл эмчилгээгүй оноштой болно
munhsaihan avligagch
2018-06-27 10:04
gemteliin emnelegiin avligaar 500 say tugruguur tomilogdson tur zahiral bolon tuunii naiz avligachin,chadvar muutai heden emch nar doldoinuud -ta nar ajil hayltand orolctoj bolohgui gej emch suvilagch nariig eldevlej bna daa,.shagdarsuren gej mataas uvgun,nanjid gej ooiin teg ih davarch bna daa,.
jjj
2018-06-27 09:58
sarangerel gej setguulch eruul mendiin salbaraar mun ih daajignaj bnaa,,ariin haaiga,tanil tal,nab,avlga nereer eruul mendiin yam.emnelegiin darga nariig huuli busaar tomilson,end tend salbaigaad yvah yum,.odoo bolnoo,.
zochin
2018-06-27 09:46
hulsnii bicheech zarim neg bugs doloogch nar n esreg komment bicheed eheljee, haana bn ter ajild oroe gesen emch zaluuchuud, suvilagch huuhduud chini, bitgii hudlaa soliorooroi, ajil hayaltiig haysan shig huuliin hureend hayah heregtei, demjij bn, ene heden erguu malnuudiig seheertel haynaa,
зочин
2018-06-27 09:37
Би л лав ажил хаялтанд оролцохгүй. Цалин бага нь үнэн л дээ Төр засаг нэмэх байлгүй дээ.
Инээсэн дүртэй эмч нар
2018-06-27 09:34
хугацаа хэтэрсэн эм зараад мэргэшсэн авилгачид
Авилгачдын цалинг нэмэх хортой
2018-06-27 09:33
Олон мянган авилгач эмч нарын авилгалын мөнгөний хэмжээ л эрс өснө үүнээс айж байна.
Зочин
2018-06-27 09:21
Хөөе хөөе, нэртэйгээр нь ажлаасаа бүх мөсөн гараад хаяад явчихаа ч. Би хүүхдүүдээ ажилд оруулмаар байна. Эмч мэргэжлээр олон залуус төгсөөд эмчлэх эрхийн үнэмлэхээ авчихсан байгаа шүү.
Зочин
2018-06-27 09:21
Дэмжиж байна ингэж худалаа ярьдаг төр засаг хэрэгүй шүү
Зочин
2018-06-27 09:19
Цалингийн нэмэх хэрэгтэй. Эсвэл улсын эмнэлэггүй болох хэрэгтэй. Тэгээд бас энэ эмч мэргэжилтэй болгодог дээд сургуулиуд 5-6 жил худлаа онол заадгыг болиулж бусад дээд сургуулиудын адил 4-н сураад төгсдөг болгох хэрэгтэй.
keyboard_arrow_up