ЭЛЭГНИЙ C, В ВИРУС ҮНЭГҮЙ ТООЛНО
2018 оны 6 сарын 26
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирус илрүүлэх, ачаалал тоолох шинжилгээг үе шаттай хийж байгаа. С вирус тоолох шинжилгээг үргэлжүүлэхийн зэрэгцээ В вирусийн ачаалал тоолох шинжилгээг эрүүл мэндийн даатгалаар үнэ төлбөргүй хийх лабораториудыг сонгон шалгаруулжээ. Үүнд,
- Улсын нэг болон хоёрдугаар эмнэлэг
- ХӨСҮТ, ХСҮТ
- "Интермед"
- УБ-Сонгдо
- "Итгэл"
- "Онкоген"
- "Грандмед"
- "Аллергимед"
- "Гялс"
- "Мобио"
- "Экспресс"
- Меданалитик
- "Хаппиверитас"
- "Оношмед"
- "Бонавита"
- "Юби"
- "Протлаб"
- "Гэгээн ар үр"
- Евростандарт"
- "Медипас" лаборатори
- Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэг
- "Элэг" төвд хандах боломжтой.
Та харьяа өрх, дүүрэг, сумын эмнэлэгтээ вирусийг илрүүлэх шинжилгээ өгч, хариу нь эерэг буюу вирустэй гарсан тохиолдолд л тоолуулах юм байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
1
1
58939
4 эможи
Ука
2019-08-01 09:57
Шал худлаа мэдээлэл. Эсвэл энэ үнэгүй тоолно гээд байгаа эмнэлэгүүд бүгд хувийн ашиг сонирхолынхоо төлөө ажилаад үнэтэй хараад байгаа юм уу? Би бүх эмнэлэгрүү залгаж цаг авая гэж асуухад өөдөөс үнэгүй харахгүй байгаа учираас өөрөө ирж төлбөрөө төлөөд C вирусээ тоолуул гэж хэлсэн. Нэг удаа тоолход хамгийн багадаа 80,000 төгрөг гэсэн. Тэгээд 3-н удаа давтан харуулах хэрэгтэй гэсэн. Энэ байгууллагууд нь бүгд луйварчид. Эсвэл энэ засгийн газар нь ард түмнээ хууран мэхлэгчид.
уранчимэг
2019-06-18 17:56
сайн бнуу одоо үнэгүй в вирус тоолж бгаа газар бгаа болвуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс