БҮХ ШАТНЫ ЭМНЭЛГҮҮД УЛС ОРОН ДАЯАР АЖИЛ ХАЯЛТ ХИЙНЭ

2018 оны 6 сарын 25

Эрүүл мэндийн салбарын сувилагч, ажилтнууд Төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийсэн ч өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүйгээс гадна энэ хугацаанд Эрүүл мэндийн яамтай “Эрүүл мэндийн салбарын 2017-2018 оны нэмэлт хэлэлцээр” байгуулсан боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг бүртгэхээс татгалсан хариу ирүүлсэн нь тэмцлийг хурцадгахад хүргэлээ.

Arslan.mn

Тиймээс эрүүл мэндийн салбарынхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 3.2 дах заалтыг хэрэгжүүлэх хүрээнд байгуулсан Нэмэлт хэлэлцээрийн 9 дэх заалтын биелэлтийг шаардаж үүсгэсэн хөдөлмөрийн хамтын маргаанд зуучлагчаар томилогдсон Ч.Балжиннямын “Зуучлагчаар ажилласан тухай тэмдэглэл”-ээс үзвэл хөдөлмөрийн маргааны нэг тал болох Засгийн газар зуучлагчаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хөдөлмөрийн маргааны явцад ажил хаях, зохион байгуулах эрх хуулийн хүрээнд үүсчээ.

Иймд “Хөдөлмөрийн мөлжлөгийг халж, шударга үнэмлэмж тогтоохыг шаардсан” эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, ажилтнууд тэмцэл хөдөлгөөнийг үр дүнд хүргэхийн тулд салбарын ҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагуудын дэргэд байгуулагдсан Ажил хаялт зохион байгуулах Түр хороодоос 06 дугаар сарын 25-ны 17.00 цагийн байдлаар Улаанбаатар хотын 20 эмнэлэг, орон нутгийн 11 аймгийн бүх ажилчдын хурлаа хийж, хугацаагүй ажил хаялт зохион байгуулахаар шийдвэрлэж, ирэх долоо хоногт улс орон даяар ажил хаялт зохион байгуулах гэж байна.

Arslan.mn

Ажил хаялтыг зохион байгуулахдаа хүний амь нас, эрүүл мэндэд аюултай нөхцөл байдал үүсч болох эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээ, яаралтай мэс засал, гэмтэл, төрөх зэрэг зайлшгүй шаардлагатай тусламж үйлчилгээг хэвийн явуулж, “ажил хаялтанд оролцож байна” гэсэн тэмдэг зүүж тусламж үйлчилгээг үзүүлэх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх долоо хоногоос бүх шатны эмнэлгийн амбулатор, хэвтэн эмчлүүлэх болон өрх, сумын эмнэлгүүдээр үйлчлүүлэх боломжгүй болох ажээ.

Үлдсэн эрүүл мэндийн байгууллагууд маргааш буюу энэ сарын 26-ны өдөр хурлаа хийж дуусах ажээ.

Эх сурвалж: Гэрэл зургийг mpa.mn 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
58909
1 эможи

zochin
2018-06-26 20:36
Ehleed setguulch awgaigaasaa sal. tegehgui bol EMiin salbart huvaarilsan mungiig ter emgen terbum terbumaar ni ideed tsalin chini ogt nemegdehgui baisaar bna
Зочин
2018-06-26 12:53
Эмч нарын цалин нэмж болохгүй шүү СЭМҮТ-ийн эмнэлгийн бүх дарга захиралууд эмч нар хууль бус үйлдэл хийдэг. СЭМҮТ-ийн алдаа зөрчлийг хуулийн бүх байгууллагуудад хэлсэн хүн бүр СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ нэрээр дуудуулж байгаа. Нэг ёсондоо СЭМҮТ-ийн алдаа зөрчлийг хуулийн байгуулгат хэлэх хориотой, мэдэгдэх ёсгүй гэсэн үг болж байна. Энүүнээс болж иргэд тайван амьдарч чадахгүй Сэтгэцийн өвчтэй нэрээр дуудуулж ажил хийх гэхээр энэ хуурамч онош садаа болж байгаа
keyboard_arrow_up