Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд бөөлжиж, суулгах өвчин их гарч байна

2018 оны 6 сарын 18

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхдүүд бөөлжиж, суулгах өвчин их гарч байна

Урин дулааны улиралтай холбоотойгоор хоолны хордлогот халдвар нэмэгдэх хандлагатай байгаа тул Нийслэлийн эрүүл мэндийн газраас ард иргэдэд зориулан зөвлөмж гаргажээ.

Эмгэг төрөгч нянгаар бохирлогдсон хоол хүнс идсэнээс хоолны хордлогот цочмог халдварт өвчнөөр өвчилнө. Хоол хүнсний боловсруулалт, хадгалалтын горим зөрчигдсөнөөс болж үүсэх бөгөөд дараах нийтлэг шинж тэмдэг илэрдэг байна. Үүнд:

Гэнэт дотор муухайрах
Бөөлжих
Шингэн суулгах
Халуурах
Аюулхай орчим өвдөх, хэвлийгээр базалж өвдөх, бие арзайх зэрэг болно.

Тэгвэл харин дүүргийн эмнэлгүүд болон ХӨСҮТ-д бага насны хүүхдүүдийн дунд бөөлжих, суулгах зэрэг халдварт өвчин их гарч байна, гадуур их дэлгэрч байгаа талаар эмч нар болон эцэг эхчүүд хэлж байна. Бүр багачуудынх нь өвчин хүндэрч шоконд ороод ирж байгаа талаар ч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа эцэг, эхчүүд ярьж байна билээ.

Хэт халуунд бохир хүнс авч өгөх, мөн олон нийтийн газраар бага насны хүүхдээ дагуулж, авч явснаас болж халдвар авах магадлал өндөртэй байгаа гэнэ. Хүүхдээ хордлого авсныг мэдэхгүй эцэг эхчүүд гэрээр дур мэдэн эмчилж бүр хүндрүүлж байгаа талаар эмч нар ярьж байна.

Тиймээс аль болох олон хөлийн газраар хүүхдээ дагуулж явахгүй байх, хувийн ариун цэврийг сайтар сахих, хурдан түргэн муудах хоол хүнс авч өгөхгүй байх, хордлогонд орсон тохиолдолд шингэн зүйл сайн уулгах, шингэцтэй хоол хүнс өгч байхыг, мөн өрхийн эмнэлэг болон харьяа дүүргийнхээ эмнэлэгт цаг алдахгүй хандаж байхыг зөвлөж, анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58627
0 эможи

keyboard_arrow_up