Яаралтай тусламжийн цахим хурал боллоо
Эмнэлгийн яаралтай болон түргэн тусламжийн 9 дэх удаагийн цахим хурлыг энэ сарын 09- ны өдөр болж өнгөрлөө.
Тус хуралд Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ч.Баярмаа, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн яаралтай тусламжийн зохицуулалтын хэлтсийн дарга Ж.Энхзул, мэргэжилтэн Л.Оюунбилэг, Л.Оюунтунгалаг, Ж.Амарзаяа, Б.Майцэцэг, П.Тогтохжаргал нар болон Дундговь, Архангай, Дорнод, Өвөрхангай, Говьсүмбэр, Сэлэнгэ, Төв, Баянхонгор, Хэнтий, Сүхбаатар, Булган зэрэг аймгуудын Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлгийн удирдлага, яаралтай болон түргэн тусламжид ажилладаг эмч, мэргэжилтнүүд оролцлоо.
Уг хурлаар яаралтай тусламжийн тасгийн 14 хоногийн үйл ажиллагааны мэдээ мэдээлэл, Төв болон Булган аймгуудын яаралтай тусламжийн үйл ажиллагааг танилцуулсан видео танилцуулга болон илтгэл тавигдсан. Булган аймгийн ЯТТ-ийн дуудлагын машинууд ашиглалтын хугацаа дуусан шинэчлэх шаардлагатай болсон бөгөөд орон нутгийн санхүүжилтээр 82 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийгдсэн байна.
Харин Төв аймгийн нэгдсэн эмнэлэг Эрүүл мэндийн сайдын 2012 оны 375 дугаар тушаалын дагуу яаралтай тусламжийн тасагтаа шинэчлэл хийх хүлээлгийн болоод ажиглалтын өрөөтэй болсон байна. Гэвч яаралтай тусламжийн тасгийн дуудлагын автомашины сэлбэг дутагдалтай байгааг аймгуудын Эрүүл мэндийн газрын удирдлагууд онцолж ярилаа.
ЭМЯ-ны ЭТХ-ийн мэргэжилтэн Ч.Баярмаа 2014.07.03-ны өдөр гарсан Эрүүл мэндийн сайдын албан даалгаварын талаар товч мэдээлэл хийсэн.Тус албан даалгаварт Үндэсний их баяр наадмаар 5 хоног амрахтай холбогдуулан эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдал, хариуцлагатай жижүүр хийх, яаралтай түргэн тусламжинд чирэгдэл гаргахгүй шуурхай үйлчлэх талаар нарийн тодорхой тусгаж өгснийг онцолж ярьсан.
Мөн тэрээр цаашид аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын яаралтай тусламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, ажилчдыг цахим хуралд байнга оролцуулах тал дээр анхнаарч ажиллахыг хүс