П.Батчулуун: Нэг тархины үхэлтэй донор 6-8 хүний АМИЙГ АВРАХ боломжтой

2018 оны 6 сарын 07

Arslan.mn

Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монгол холбоо, ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Рафаел интернейшнл ТББ болон Вайталлинк байгууллагууд хамтран "Монгол Солонгосын эрхтэн шилжүүлэн суулгалтын IV семинар"-ыг  өнөөдөр буюу 06 дугаар сарын 08-ны өдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд эхэллээ.
Уг семинар нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилготой аж.

Arslan.mn
Арга хэмжээнд УНТЭ-ийн Эмнэлзүй эрхэлсэн захирал Д.Чулуунбаатар , Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун,  Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Жереми Чалман, БНСУ-ын эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч  Ин Сунг Мүүн, Рафаел интернейшнл ТББ, Вайталлинкийн захирал Анг Кури, БНСУ-ын эрхтний Донорын агентлагийн ерөнхийлөгч Вон Хюн Чо болон Халлим их сургууль, УНТЭ, ЭМХТ-ийн удирдлагууд, эмч мэргэжилтнүүд оролцож байна.

Arslan.mn

Эс, Эд, Эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны дарга П.Батчулуун:

Солонгосын эрдэмтэн, эмч нар болон Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгээс бидэнд арга зүй талаас нь болон техник технологийн туслалцаа дэмжлэг  үзүүлж ажилладаг. Тус ажлын нэг үргэлжлэл бол өнөөдөр болж байгаа энэхүү сургалт, семинар юм.  Сургалт, семинар маань гурван өдөр үргэлжилнэ. Өнөөдрийн хувьд эд, эс эрхтэн шилжүүлэн суулгалтын зохицуулах албаны сургалт болж байгаа. Харин  өдрүүдэд  эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хийгдэж байгаа бүх донор эмнэлгүүдийн эмч нарын дунд нэгдсэн сургалтыг зохион байгуулна.
Өнөөдрийн семинар гадны эрдэмтэн, судлаач эмч нар оролцсон  өргөн цар хүрээтэй зохион байгуулагдаж байна.  Гадны проффесорууд эрхтэн шилжүүлэн суулгалтын үйл ажиллагаа зохицуулах алба хэрхэн яаж ажиллах талаар зөвлөгөө өгч, туслалцаа дэмжлэг үзүүлэн арга зүйн дэмжлэг туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Донорын шинэ хууль батлагдсантай холбогдуулан манайд хийгдэх эрхтэн шилжүүлэн суулгах бүх  ажиллагааг зохицуулах  Эд, эс, эрхтэн шилжүүлэн суулгалтын зохицуулах алба байх ёстой гэж үзэж, анх энэ албыг байгуулсан.
Донорын тухай хууль 2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр батлагдаж, 2 сарын 19-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Одоо  хуулийг баримталж ажиллах журам, дүрмийг бэлэн болгож, сайдын тушаалаар батлагдана. Донорын хуулийг хэрэгжүүлэхийн тулд олон нийтэд танилцуулах үйл ажиллагааг идэвхтэй хийж байгаа. Тухайлбал Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбооны нэг чухал ажил бол Донорын тухай хуулийг сурталчилах явдал юм. Энэ хуулиар 25-65 насны хүмүүс донор байж болно. Гэхдээ хамгийн чухал нь эрүүл байх ёстой гэж заасан байгаа. Үүнээс гадна амьд донорын тухайд цусан төрөл нь байх шалгуур байдаг. Ар гэр, ойр дотныхон нь зөвшөөрөх юм бол нэг тархины үхэлтэй донор 6-8 хүний амийг аврах боломжтой. Өнгөрсөн хугацаанд 6 тархи ажиллагаагүй болсон донороос 12 хүнийг бөөртэй, нэг хүнийг элэгтэй болгож амийг нь авраад байна.
Энэ асуудал бол олон улсын практикт аль хэдийнээ хэрэгжээд хөгжсөн. Манайд 60-70 жилийн дараагаар хэрэгжүүлээд явж байна. Гэсэн хэдий ч донорын тухай хуулийн хэрэгжилт харьцангуй богино хугацаанд сайн хэрэгжиж байна.
Arslan.mn

Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэгийн ерөнхийлөгч асан Жереми Чалман:

Донорын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор бөөр, элэгний дутагдалтай өвчтөнгүүдэд дэлхийн дэвшилтэт аргаар туслах боломжийг олгож өгсөн. Үүнтэй холбоотойгоор  тархины үхэлтэй донорын асуудал яригдаж байгаа. Энэ асуудлыг эхлүүлэхийн тулд маш болгоомжтой, ямар байдлаар хүмүүст зөв бодлыг төрүүлэх вэ, хүмүүст туслаж байгаа шүү гэсэн ойлголтыг хэрхэн хүргэх вэ гэдгийг дэлхийн жишгээс суралцаж, тэндээс өөрийн оронд тохирох арга барилыг хэрэглэх нь зүйтэй. Тийм ч учраас бидний зүгээс Монголын шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хэрэгжүүлээд явж байгаа эмч нарт өөрсдийн санал бодол туршлагаа солилцъё гэдэг үүднээс энэхүү семенарыг зохион байгуулж байгаа.
Монголын иргэд Донорын үйл ажиллагааг зөвөөр ойлгож байгаа. Ямар нэгэн золгүй байдлаар нас барсан ч юм уу хүний эд эс эрхтэнг нь хүмүүст өгснөөрөө тухайн хүмүүст амьдрал бэлэглэж байгаа. Үүнийг зөвөөр ойлгож, дэмжин ажиллаж байгаа гэж бодож байгаа. Тархинд эргэлт буцалтгүй өөрчлөлт орсон бол нас тархины үхэл гэж тодорхойлдог болсон. Үүнийг олон нийтэд зөвөөр ойлгуулах шаардлагатай.  

Arslan.mn  Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
58183
3 эможи

irgen
2018-06-08 10:30
donor oldohgui baihad baga. SHOUDAACH udur bolgon. shou. butelgui yumnuud
keyboard_arrow_up