“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

2018 оны 6 сарын 06

Arslan.mn

“Сүрьеэгийн өвчлөлийн тархалтын байдал, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлгийг НББСШУБХ-оос зохион байгуулж байна. Улсын хэмжээнд нийгмийн өвчнүүдээс тархалтаараа БЗХӨ, гепатит вирус, сүрьеэ нь эхний  гуравт орж байгаа бол сүрьеэ нь нас баралтын нэгдүгээр шалтгаан болжээ. Жилд 4000 гаруй хүн шинээр сүрьеэгийн халдвар авч байгаагаас дийлэнхи буюу 53,5 хувийг эрэгтэйчүүүд эзэлж байна.  Сүүлийн жилүүдэд олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн вирусийн халдвар нэмэгдэх болсон нь эмч мэргэжилтнүүдийн сэтгэл зовоосон асуудал болсон. Мэргэжлийн боловсон хүчний хүрэлцээ хангалтгүй байна. Засгийн газраас анхаарч, эмч, сувилагчдын багийг шинээр бэлтгэн ажиллуулах бодлого явуулна гэж энэ үеэр Ерөнхий сайд хэллээ. 

Arslan.mn

Ерөнхий сайд У.Хүрэлсүх " Өнөөдөр та бид Сүрьеэгийн аюулын талаар ярьж, энэ өвчлөлийг бууруулах, тархаахгүй байхад цаашид Монголын төр, засаг юунд анхаарч, салбарын яам, мэргэжлийн байгууллага, холбоод, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд юу хийх вэ гэдгийг ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг хийж байна.

Үгийнхээ эхэнд би та бүгдэд хоёр гуравхан тоо баримт хэлье.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хийсэн судалгаагаар дэлхийн хүн амын гуравны нэг орчим нь сүрьеэгийн халдвар авсан байна.

Зөвхөн 2016 онд, дэлхий дээр 10 сая 400 мянган хүн шинээр сүрьеэгээр өвчилж, 1 сая 300 мянган хүн энэ өвчнөөр нас барсан гэсэн статистик гарсан байна.

Энэ гуравхан тооноос харахад л сүрьеэгийн өвчлөлийн хүн төрөлхтөнд учруулж буй аюул тодорхой. Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй юм.

Манай улс сүрьеэгийн өвчлөлөөр Ази, Номхон далайн баруун эргийн бүсэд хамрагддаг 37 орноос дөрөвдүгээрт орж байна.

Жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана 3 дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа  байна.

Бас нэг зүйлийг онцолж хэлэхэд, хөдөлмөрийн ид насны залуучууд, 15 ба түүнээс дээш насны хүмүүсийн дунд сүрьеэгийн өвчлөлийн тархалт өндөр байгаа нь санаа зовоосон асуудал юм.

Дараагийн анхаарал татсан бас нэг том асуудал бол бэлгийн замаар дамжих халдвар юм.

Ажилгүйдэл, ядуурал, хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэж, иргэдийн дунд архи хэтрүүлэн хэрэглэх, түүнтэй холбоотой эрсдэлт зан үйл газар авсны улмаас өвчлөл эрс нэмэгдсэн гэж мэргэжлийн байгууллагууд үздэг.

Сүүлийн 3 жилд, төрөлхийн тэмбүүтэй төрсөн хүүхдийн тоо 140-д хүрээд байгаа нь Монгол хүний удмын сангийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх төвшинд хүрч болзошгүйг эмч мэргэжилтнүүд сануулах боллоо.

Манай улсад Хүний дархлал хомсдолын вирусын анхны тохиолдол 1992 онд  бүртгэгдсэнээс  хойш 2018 оны 04-р сарын 10-ны байдлаар нийт 260 тохиолдол бүртгэгдэж,  41 хүн нас барсан байна. Энэ мэтчилэн сэтгэл түгшээсэн тоо баримт олныг дурьдаж болно. Гэхдээ статистик үзүүлэлт бүртгээд, тоо хараад суух биш шийдвэртэй ажил хийх цаг болсон байна.

Мэдээж үе үеийн Засгийн газар,  салбарын яамд зүгээр суугаагүй. Төр засгаас анхаарал хандуулж, асуудлыг шийдэхийн тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж ирсэн, ажиллаж ч байгаа. Хэдий тийм ч манай улсад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчин буурахгүй, тархалт өндөр байсаар байгаа нь энэ асуудалд онцгой анхаарч, бодит үр дүнд хүрсэн ажил зохион байгуулах шаардлагатайг харуулж байна.  Тиймээс энэ  чиглэлд Монгол улсын ерөнхий сайд Миний бие онцгой анхааран ажиллаж байгаа." хэмээлээ.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
58151
0 эможи

keyboard_arrow_up