“Аргальхүү“ баатраар дамжуулж хүүхдэд сэтгэцийн эрүүл мэндийн боловсрол олгоно

2018 оны 5 сарын 30

Arslan.mn

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс "Аргальхүү" хэмээх баатрын дүрээр хүн амын дунд сэтгэцийн эрүүл мэндийн тухай ойлголтыг эергээр таниулж, эрүүл мэндийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх төслийг эхлүүлжээ. Энэхүү төсөл нь ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхэнд зонхилон тохиолддог сэтгэцийн эмгэг, тулгамдсан асуудалд хандах ард иргэдийн хандлагыг өөрчлөх зорилготой аж. Энэ талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

"ӨНӨӨДӨР ДЭЛХИЙ ДАЯАР 5 ХҮҮХЭД ТУТМЫН НЭГ НЬ СЭТГЭЦИЙН ЭМГЭГТЭЙ ГЭЖ ОНОШЛОГДОЖ БАЙНА"

СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл "СЭМҮТ өнөөдөр Аргальхүү хэмээх төслийн үйл ажиллагаагаа өнөөдөр "Бусдыг ойлгоё- Хүлээн зөвшөөрье" уриатайгаар эхлүүлж байна. Сэтгэцийн эрүүл мэнд нь улс орны хамгийн тулгамдсан чухал асуудлын нэг байдаг.  Өнөөдөр дэлхий даяар 5 хүүхэд тутмын нэг нь сэтгэцийн эмгэгтэй гэж оношлогдож байна. 

Манай улсын хувьд энэ тоо руу ойртсон үзүүлэлттэй байгаа. Энэхүү эмгэгээс олон аргаар урьдчилан сэргийлэх боломжтой байдаг. Ялангуяа хүүхэд, өсвөр үеийнхний хувьд эмч, мэргэжилтэн, багш, эцэг эхчүүд хамтран ажиллаж чадвал сэтгэцийн эмгэгээс урьдчилан сэргийлэх боломжтой. 

Зарим эцэг эхчүүд хүүхдийнхээ сэтгэцийг хэвийн байгаа эсэхийг ялгадаггүй тал бий. Тиймээс хүүхэд, эцэг эхчүүдэд ойлголт өгөх нь маш чухал. 

Ингээд бид өнөөдөр Аргальхүү төслөө эхлүүлж байгаа юм. Энэхүү төслөөрөө дамжуулан нийт хүн амд сэтгэцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгнө. Хүүхдэд шууд эмч хэлээд ойлгохгүй үе байна. Тиймээс Аргальхүү баатраар дамжуулж хүүхдэд эрүүл мэндийн боловсрол олгох зорилготой юм" гэв.

"2018 ОНЫ ЭХНИЙ 5 САРЫН БАЙДЛААР 350 ХҮҮХЭД АУТИЗМТАЙ ГЭЖ СЭМҮТ-Д ОНОШЛОГДСОН"

СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа "Хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндийн асуудал дэлхий дахинд эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэсэг болж байна. Өнөөдөр дэлхий дахинаа бүх хүүхдийн 20 хувь нь буюу тавны нэг нь сэтгэцийн болон зан үйлийн эмгэгтэй байгаа бөгөөд ихэнх сэтгэцийн эмгэг хүүхэд, өсвөр насанд эхлэн илэрдэг байна гэсэн ДЭМБ-ын тооцоо судалгаа байна. 

ДЭМБ-ын 2001 оны Эрүүл мэндийн тайланд дурдсанаар 9-17 насны хүүхдийн дунд сэтгэл түгших эмгэг 13 хувь, зан үйлийн эмгэг 10.3 хувь сэтгэл хөдлөлийн эмгэг, 6.2 хувь нь тус тус зонхилон тохиолддог байна.

Хүүхэд, өсвөр үеийнхэнд сэтгэцийн хүнд болон хөнгөн хэлбэрийн эмгэг нь 5 хүүхэд тутмын нэгд тохиолддог. Бага сургуулийн насанд хөвгүүдэд, өсвөр насанд охидод сэтгэцийн эмгэг илүү их тохиолдож байна.

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд өсвөр үеийн клиникт хандан үзүүлж зөвлөгөө авсан хүүхдүүдийн статистик үзүүлэлтээс харахад жил ирэх тусам хандаж буй хүүхдүүдийн тоо ихсэж байна.

 Жишээ нь,  Цахим донтолтын улмаас Хүүхэд өсвөр үеийн клиникт 2015 онд 35, 2016 онд 68, 2017 онд 94 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.  2018 оны эхний 5 сарын байдлаар Аутизм эмгэгтэй гэж оношлогдсон 470 хүүхдийн 350 нь СЭМҮТ-д оношлогдсон" гэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57925
0 эможи

keyboard_arrow_up