ВИДЕО: Нэгдүгээр эмнэлэг ЭЛЭГ шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийлээ

2018 оны 5 сарын 26

Улсын нэгдүгээр төв эмнэлэг элэг шилжүүлэн суулгах 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгаснаа мэдэгдлээ. Тус эмнэлэг 2011 оноос элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийж эхэлсэн бөгөөд ийнхүү өнөөдөр 50 дахь хагалгаагаа амжилттай хийж дуусгасан байна.

Нийт 50 хагалгааны 30 удаагийн мэс заслыг БНСУ-ын эмч нарын багтай хамтран хийсэн бол сүүлийн 20 удаагийн мэс заслыг Монгол эмч нар бие даан хийж байгаа ажээ.

50 дахь хагалгааны хувьд 17 цаг үргэлжилсэн хүнд хагалгаа байсныг Элэг шилжүүлэн суулгах багийн ахлагч О.Сэргэлэн эмч мэдээлж байлаа. 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг энэ ондоо багтаж нойр булчирхай шилжүүлэн суулгах хагалгаа хийхээр бэлтгэж байгаа талаар Д.Очирбат захирал мэдээлжээ.

Энэ тухай видео сурвалжлагыг үзнэ үү:

 

 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57776
7 эможи

keyboard_arrow_up