Ажил хаялтын өмнөх суулт энэ сарын 25-ыг хүртэл үргэлжилнэ

2018 оны 5 сарын 22

Arslan.mn

ҮЭ-үүдийн хамтарсан цалин хөлс нэмэгдүүлэх, ажил хаялтын өмнөх суулт өнөөдөр Сүхбаатарын талбайд 09:00-12:30 цагт үргэлжлэв.
Ажил хаялтын өмнөх суултад Олон улсын Хөдөлмөрчдийн эв санааны нэгдлийн төвийн Япон, Солонгос, Вьетнам, Мьянмар, Хятад, Тайвань, Тайланд улсын ҮЭ-үүд эв нэгдлээ илэрхийллээ.
Тэд “Аливаа тэмцэл төр засгийн буруу бодлогоос үүдэлтэй байдаг. ҮЭ-үүд зөвхөн ажилчин ангийн сайн сайхны төлөө явдаг, зорилго нэгтэй байдаг учир та бүхний тэмцлийг дэмжиж байна. Бид хэдийгээр өөр өөр оронд амьдарч байгаа боловч зүрх сэтгэл минь хамтдаа. Та бүхний тэмцэлд амжилт хүсье” гэлээ. 
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат тэргүүтэй ҮЭ-ийн төлөөллүүд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл, санал гардууллаа. 

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат:

Монгол улсын Засгийн газрын зүгээс ОУВС-тай хамтран “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор Улсын гурван талт хэлэлцээрийн тодорхой зүйл заалтууд зөрчигдөж байна. Төрийн үйлчилгээний буюу боловсрол, эрүүл мэнд, соёл урлагийн салбарын ажилтнууд ажил хаялт хийхэд бэлэн байгаагаа мэдэгдэж байна. Иймд тус хөтөлбөрийн нөхцлийг эргэн авч үзэж, төрийн албан хаагчдын цалин хөлсийг 2018 оны II улиралд нэмэгдүүлэх үүргээ хэрэгжүүлэх, түншлэлийн хүрээнд иргэдийнхээ тулгамдсан асуудлыг бүрдүүлэх чиглэлд анхаарч ажиллахыг санал болгож байгаа юм" хэмээлээ. 
МҮЭ-ийн холбооны цалин нэмэгдүүлэх шаардлагаа дэмжих ажил хаялтын өмнөх суулт нийслэл, орон нутагт 5 дугаар сарын 21-25-ныг хүртэл 09:00-12:00 цагийн хооронд үргэлжлэх юм байна. 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57608
0 эможи

keyboard_arrow_up